Connect with us

Өдөрлөг, яармаг зохион байгуулах

Нээлттэй хаалганы өдөрлөг

Published

on

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2017 оны  04 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд 11:00 цагаас 16:00 цагийн хооронд Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрууд хамтран зохион байгуулсан.

Тус өдөрлөгт Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа бүхий салбарын төлөөлөгчид, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газар,  Нийгмийн хамгааллын тусгай төв, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд оролцсон.

Өдөрлөгийн зорилго нь нийслэлийн иргэдэд нийгмийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх,  хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн даатгалын үйлчилгээг нэг дороос үзүүлэн үйл ажиллагаагаа сурталчилан таниулахад чиглэгдсэн.

Өдөрлөгийн үеэр Нийслэл, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст 1535 нээлттэй ажлын байр зарлагдаж, 1046 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан бөгөөд 493 иргэн ажлын байранд зуучлагдсан байна.

Мөн нийгмийн халамжийн чиглэлээр 5384, эрүүл мэнд, даатгалын чиглэлээр 1262 иргэнд үйлчилгээ үзүүлэн мэдээлэл зөвлөгөө өгсөн.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ5 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө5 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө5 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео10 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео11 months өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе