Connect with us

Цаг үеийн мэдээ

“JOB FAIR-2017” ажлын байрны өдөрлөг зохион байгууллаа

Published

on

Манай улсын хүн амын 35,5 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд 55 хувь нь хөдөлмөрийн насныхан. Судалгаанаас үзэхэд улсын хэмжээнд жилд гуч гаруй мянган оюутан дээд боловсрол эзэмшиж төгсдөг ч 20 орчим хувь нь л ажлын байранд орсон байна. Мөн их дээд сургууль төгссөн оюутнууд мэргэжлийнхээ ажилд ороход дунджаар 2,6-3 жилийг зарцуулдаг тухай “Монгол улсын хүний хөгжлийн илтгэл 2016”-д дурьджээ.
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь их дээд сургууль, МСҮТ-үүдтэй хамтран хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудад тус сургуулийн төгсөгчдөөс хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажлын байрны өдөрлөгүүдийг зохион байгуулсаар байна.
Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон МУИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв хамтран 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр буюу өнөөдөр 10.00-15.00 цагийн хооронд “Монгол-Японы төв”-ийн Их танхимд “JOB FAIR-2017” ажлын байрны өдөрлөг  зохион байгууллаа.
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар 2017-2018 онд хэрэгжүүлэхээр Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс батлагдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүд, түүн дотроо залуучуудад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээнд хэрхэн хамрагдах  талаар мэдээлэл, танилцуулгыг хүргэлээ.
Өдөрлөгийн үйл ажиллагааны хүрээнд нийт 1500  орчим ажлын байрыг оюутан залуучуудад санал болгож байгаа бөгөөд 20 орчим аж ахуйн нэгж байгууллага 1000 гаруй, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар 449 ажлын байрны захиалгатай тус тус оролцож бүртгэл, зуучлалын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Онцолвол: “Монголиан стар”, “Netcapital” зэрэг байгууллагууд шинээр төгссөн оюутнуудыг ажилд сургаж авах хүсэлтэй, байнгын болон түр ажлын байр тасралтгүй гардаг тухай энэ үеэр дуулгасан юм.

Click to comment

Хариулах

Your email address will not be published.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ5 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө5 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө5 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео10 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео11 months өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе