Connect with us

Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн мэндчилгээ

Published

on

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын 10 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан хөдөлмөрийн салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан үе үеийн удирдлага, албан хаагчид, тэдгээрийн гэр бүлийнхэн, хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь 2007 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 10 ажилтан, албан хаагчтайгаар Нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн бодлого чиглэлийг тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээг хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.

2016 оноос Бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, Сургалт судалгааны хэлтэс зэрэг 3 хэлтэс, 20 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд Нийслэлийн хэмжээнд 243.883 ажилгүй иргэнийг бүртгэж, 276.767 ажлын байрны захиалгыг ажил олгогчдоос авснаас 230.963 иргэнийг тохирох ажлын байранд зуучилсан байна. Мөн зорилтот бүлгийн болон ажилгүй, ажил олоход хүндрэлтэй 172.438 иргэнийг түр ажлын байраар ханган ажилласан байна.
2007-2017 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Үүнд:
2009 оноос “Цагийн ажил” дэд хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж ажилласны үр дүнд Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дэргэд Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 80 төвийг байгуулж, оюутан залуучуудад хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж өгсөн.
Ажилгүй, ажил олоход хүндрэлтэй иргэдийн хүсэлтийг үндэслэн жил бүр 700 иргэнийг чадавхжуулж, төмс хүнсний ногоо тариалах боломжоор ханган, өрхийн амжиргааг дээшлүүлэн ажилласан.
Нийслэлийн хороо бүрт иргэдийн хүсэлтээр Хадгаламж зээлийн хоршоо байгуулж, түүгээр дамжуулан хамгийн бага буюу 1,2 хувийн хүүтэй зээлийг олгон, бичил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжсэн.
Жил бүр ажил, мэргэжилгүй 12000 иргэнийг мэргэжил олгох, давтан мэргэшүүлэх богино хугацааны сургалтуудад хамруулж, төгсөгчдийн 60 хувийг ажлын байраар ханган ажилласан.
Ажил олоход хүндрэлтэй, эмзэг бүлгийн иргэдийг нийтийн төлөөх бүтээн байгуулалт, тохижилт үйлчилгээний ажилд хамруулж, түр ажлын байраар ханган, орлогоор дэмжин ажилласан.
2015 онд Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Хорих ангиас суллагдсан, Нийслэл Улаанбаатар хотын харъяат иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Шинэ амьдрал” төслийг хэрэгжүүлэн ажилласан.
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын 2017-2020 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулсны зэрэгцээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааны тогтвортой бөгөөд шударга тогтолцоог бий болгож, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэснээр, ажил олгогчид, ажиллах хүчийг даяаршиж буй дэлхийн эдийн засагт хөл нийлүүлэн амжилтанд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.

Манай байгууллага 10 жилийн ойгоо угтаж, 2017 онд 10 бүтээлч ажлыг санаачилан зохион байгуулахаар төлөвлөлөө.

Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлсэд төр, хувийн хэвшлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, тодорхой хувь нэмрээ оруулж байгаа МАОЭНХ, МҮЭХ, төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууддаа талархаж буйгаа илэрхийлж байна.

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗРИЙН ДАРГА П.БАТХҮЛЭГ

Click to comment

Хариулах

Your email address will not be published.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ5 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө5 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө5 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео10 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео11 months өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе