Connect with us

Цаг үеийн мэдээ

Орон нутгаас ирж буй оюутнуудад зориулсан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээ болно

Нийтэлсэн

-

Улаанбаатар хотод байрлалтай их, дээд сургуулиудын танхимын хичээл өнөөдрөөс эхэлж байна. Нийслэл хотод жил бүр 70-80 мянган оюутан сурагчид хөдөө орон нутгаас ирж, МСҮТ, их, дээд сургуульд суралцдаг. Тэдний хувьд хотод дасан зохицох, зорьсон газраа саадгүй зорчихоос эхлээд багагүй бэрхшээл учирдаг.

Тиймээс НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон Цэргийн штабаас  шинэ оюутнуудад зориулсан “Улаанбаатарт тавтай морил”  арга хэмжээг зохион байгуулах гэж байна.  Энэ үеэр хөтөч нар ажиллаж, оюутнуудад зориулсан гарын авлага тарааж, танилцуулга мэдээлэл хийхийн дээр хотын зарим удирдлага оюутнуудтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсох юм. Гарын авлагад Улаанбаатар хотын иргэний мэдэж байх анхан шатны мэдээллүүдийг багтаасан бөгөөд нийтийн эзэмшлийн эд зүйлс, ногоон байгууламжийг хэрхэн хамгаалах, хотын иргэний соёл, дадлын талаар дурдсан байна.  Мөн автобусны чиглэл, цагийн ажил, онцгой байдал, цагдаа, галын дуудлага, түргэн тусламжийн болон номын сангуудын утасны жагсаалтыг ч  багтаажээ.

Хотын соёл аяны хүрээнд зохион байгуулж буй  танилцуулга мэдээлэл өнөөдөр 12:30-14:30 цагт зарим их, дээд сургууль, номын сан, оюутны дотуур байр, соёл мэдээллийн байгууллагуудын ойр орчимд  өрнөх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сурталчилгаа
Сурталчилгаа
Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ11 сар өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө11 сар өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө11 сар өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео1 жил өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео1 жил өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 жил өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео2 жил өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео2 жил өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе