Connect with us

Цаг үеийн мэдээ

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Түр хорооны гишүүд дэмжлээ

Нийтэлсэн

-

УИХ-ын Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороо өнөөдөр хуралдлаа. Энэ үеэр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Дагва танилцуулав.

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж, хариулт авав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Түр хорооны гишүүд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн талаар мэдээлэл сонсож байгаад талархал илэрхийлж, энэ нь цаг үеэ олсон арга хэмжээ болохыг онцоллоо. Мөн тэрбээр “Энэ хууль хотын хөгжлийг 2040, 2050 он хүртэл харж тодорхойлох суурь нөхцөлийг бий болгож байгаа” хэмээсэн юм.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг 27 жилийн хугацаанд зохицуулж байгаа бөгөөд нэг л удаа уг хуульд өөрчлөлт орсон. Улаанбаатар хотод үйлчлэх нийт 150 гаруй хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан байдаг. Иймээс нийслэл хотын онцлог, цаашдын хөгжлийн загвар, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, төрийн бусад байгууллагатай харилцах зэрэг асуудлаар бусад орны жишгийг судалж, нэвтрүүлэх талаар олон судалгаа, практик ажилтнуудын санал, зөвлөмж гарсаар байна. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх, дээр дурдсан бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Хуулийн төсөл нь нийт долоон бүлэг, 51 зүйлээс бүрдэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр1 сар өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт1 сар өмнө

Үйл ажиллагааны тайлан 2022.06.25

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт1 сар өмнө

Гүйцэтгэлийн тайлан 2022.06.25

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

“ОРОЛЦОО” ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Бусад2 сар өмнө

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүртгэж байна.

Ёс зүйн дүрэм3 сар өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео3 сар өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ3 сар өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр1 сар өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ5 сар өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ5 сар өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ5 сар өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ5 сар өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах5 сар өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео6 сар өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео6 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео6 сар өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө