Connect with us

Цаг үеийн мэдээ

Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын 109 дүгээр ээлжит чуулган эхэллээ

Published

on


Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын 109 дүгээр чуулган Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2021 оны 06 дугаар сарын 7-ны өдөр эхэлж, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй гурван талын төлөөлөгчид цахимаар оролцож байна.

КОВИД-19 цар тахлын улмаас анх удаа цахимаар зохион байгуулагдаж буй тус чуулганд 176 улсын Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын 3900 орчим төлөөлөгч оролцож, цар тахлын үе дэх олон улсын хөдөлмөрийн стандартын хэрэгжилт, тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаа, хүн төвтэй ажил эрхлэлтэд чиглэсэн нийгмийн хамгааллын тогтолцоог ирээдүйд бий болгох асуудлуудыг хэлэлцэнэ.

Энэ сарын 19-ны өдөр хүртэл 16 өдөр үргэлжлэх тус чуулганы үеэр Хөдөлмөрийн Ертөнц дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдахаас гадна хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиох юм. Чуулганы үйл ажиллагаа 2 хэсэгтэй бөгөөд эхний хэсэг нь 2021 оны 06 дугаар сарын 03-19-ний өдөр хүртэл, төгсгөлийн буюу үндсэн хэлэлцүүлэг нь ирэх 11 дүгээр сард “Ур чадвар ба насан туршийн суралцах үйл ажиллагаа”, “Тэгш бус байдал ба хөдөлмөрийн ертөнц” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд өрнөнө.

Манай улсын 3 талын төлөөлөгчдийн тэргүүн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 06 дугаар сарын 14-ний өдөр Нэгдсэн хуралдаанд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий Захирлын тавих “КОВИД-19 цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт” сэдэвт үндсэн илтгэлийн хүрээнд үг хэлж, Засгийн газрын байр суурийг илэрхийлнэ.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Цаг үеийн мэдээ7 days өмнө

0-3 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХОД ТАВИГДАХ ШАЛГУУР, НӨХЦӨЛ ТОДОРХОЙ БОЛЛОО

Цаг үеийн мэдээ1 week өмнө

УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Цаг үеийн мэдээ1 week өмнө

Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд зориулсан төрийн 20 үйлчилгээ “E-MONGOLIA”-д нэмэгдлээ

Цаг үеийн мэдээ1 week өмнө

НИЙСЛЭЛИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ЗАРЛАГЫН 6-Р САРЫН МЭДЭЭ

Цаг үеийн мэдээ3 weeks өмнө

ШИЛДЭГ “START UP” ЗАЛУУЧУУДАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАРЛАЛ

Цаг үеийн мэдээ3 weeks өмнө

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 671 АЖЛЫН БАЙРЫГ НЭЭЛТТЭЙ ЗАРЛАЛАА

Цаг үеийн мэдээ3 weeks өмнө

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Түр хорооны гишүүд дэмжлээ

Ил тод байдал4 weeks өмнө

БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

Ил тод байдал4 weeks өмнө

БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Uncategorized1 month өмнө

15-34 насны ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Авлигын эсрэг үйл ажиллагаа4 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа4 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ8 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө8 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө8 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео10 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео12 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 year өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе