Connect with us

Цаг үеийн мэдээ

Нийтийг хамарсан ажил зохион байгуулах арга хэмжээнд хамрагдах иргэдийг бүртгэж байна.

Нийтэлсэн

-

Хуулийн үндэслэл:
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.5 дахь заалт, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 1 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн 8 дахь заалт
Хамрах хүрээ:
Ажилгүй иргэн
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.2-т зааснаар “Ажилгүй иргэн” гэж ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэнийг хэлнэ.
”ажилгүй” гэж Төрийн албаны тухай хуульд заасан төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаагүй, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, контракт, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах гэрээгээр ажил гүйцэтгээгүй, хувиараа ажил, үйлчилгээ эрхлээгүй байхыг;
“ажил хийхэд бэлэн” гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, контракт, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах гэрээ байгуулахаас татгалзахгүй байхыг;
“ажил идэвхтэй хайж байгаа” гэж аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн биржид бүртгүүлж ажлын байрны талаар мэдээлэл авах, ажлын зар, цахим хуудсаар ажил олгогчид хандах, нийтийн үйлчилгээний газрын мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар тавих зэрэг ажил олох оролдлого хийснийг;
Үйл ажиллагааны чиглэл:
Ажилгүй иргэнийг байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй бусад нөхцөл байдлын улмаас үүссэн хор уршгийг арилгах, нөхөн сэргээх, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд бүтээн байгуулалт хийх, сайжруулах, тохижилт хийх, хог хаягдалгүй байлгах, байгаль орчныг хамгаалах, ой цэвэрлэх, мод тарих, голын ай сав, усны даланг цэвэрлэх, усны нөөц сан байгуулах, засварлах зэрэг үйл ажиллагаанд хамруулж, түр ажлын байраар хангаж, орлогын дэмжлэг үзүүлнэ.
Ажиллах хугацаа:
Ажилгүй иргэн сард ажлын 10 хүртэл хоногоор, өдөрт 8 цагаар ажиллана.
Нийтийг хамарсан ажил зохион байгуулах арга хэмжээнд хамрагдах иргэдийг бүртгэж байна.
Бүртгэх хугацаа:
2021.06.03-2021.06.22
/ажилгүй иргэн нь иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлэхийг
анхаарна уу/
Бүртгэх газар:
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингарав салбарт
байрлах ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ
☎️Холбоо барих утас:
7511-1896 /08:00-17:00/
9101-1896 /08:00-17:00/

Сурталчилгаа
Сурталчилгаа
Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ11 сар өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө11 сар өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө11 сар өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео1 жил өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео1 жил өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 жил өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео2 жил өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео2 жил өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе