Connect with us

Өдөрлөг, яармаг зохион байгуулах

“ЦАХИМ ТӨГСӨЛТ-ЦАХИМ АЖЛЫН БАЙР” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА

Нийтэлсэн

-

“ЦАХИМ ТӨГСӨЛТ-ЦАХИМ АЖЛЫН БАЙР” өдөрлөгийг “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам”, “Боловсрол шинжлэх ухааны яам”, “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар”, “Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар”, “Эйч Ар клуб” ТББ-тай хамтран 2021 оны 06 дугаар сарын 07,08-ны өдрүүдэд CAREER EXPO платформ дээр зохион байгуулагдана.

Өдөрлөгийн зорилго нь их, дээд сургууль болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгч оюутан,залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээ, зөвлөгөө, мэдээллийг нэг дороос үзүүлэх, цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ажил олгогч байгууллагуудын хүний нөөц бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.
Тус арга хэмжээ зохион байгуулагдах хугацаанд:
• Төгсөгчдийг цахим өдөрлөгт оролцуулах,бүртгэх
• Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага төгсөгчдийг мэргэжлийн дагуу сул чөлөөтэй ажлын байранд хүний нөөцийн бүрдүүлэлт хийх
• Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр мэдээлэл хүргэх
• Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээ
• Цахимаар ажлын байранд зуучлах
• Ажил олгогчдын нээлттэй ажлын байрны мэдээллийг төгсөгчдөд цахимаар хүргэх
• Мэргэшсэн хүний нөөцийн ажилтнууд, мэргэжлийн сэтгэл зүйч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ажил горилогчдод ажилд ороход шаардлагатай анхан шатны мэдлэг олгох зөвлөгөө, мэдээлэл өгөх
• Төгсөгчид холбогдох цэсүүдэд хандан, анкет бөглөх, анхан шатны ярилцлагад орох
• Ажил олгогч нар ажил хайгч иргэдийн анкет мэдээлэлтэй танилцах, анхан шатны ажлын ярилцлага хийх зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.

Ажил хайгч шинэ төгсөгч оюутан залуус та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

ЦАХИМ ХАЯГ: https://www.expomongolia.org/careerexpo/
ХУГАЦАА: 2021.06.07-2021.06.08

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар
Утас: +976 70160502, 70130502, 96101896
Facebook хаяг: НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР

Сурталчилгаа
Сурталчилгаа
Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ11 сар өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө11 сар өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө11 сар өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео1 жил өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео1 жил өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 жил өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео2 жил өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео2 жил өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе