Connect with us

Цаг үеийн мэдээ

Нийслэлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гурван хөтөлбөр хэрэгжинэ

Published

on

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 9-ний 01 дүгээр тогтоолоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг баталсан. Үүний дагуу улсын хэмжээнд нийт таван хөтөлбөр хэрэгжихээс гурав нь нийслэлд хэрэгжих юм. Тодруулбал,

Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах,
Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн хүрээнд Малчдыг малжуулах арга хэмжээ, Нийтийг хамарсан ажил зохион байгуулах арга хэмжээ,
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Оюутан залуучуудыг цагийн ажилд зуучлах арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байна.

Тэгвэл өнөөдөр энэ хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн зөвлөл хуралдаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Хурлын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Сандагсүрэн хэрэгжүүлэхээр батлагдсан хөтөлбөрийн хүрээнд үргүй зардал гаргахаас сэргийлж, үр бүтээлтэй ажиллахыг анхааруулсан юм. Мөн дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албадын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж, иргэд ажилгүй байгаа шалтгааныг олж, ажилгүй иргэдийн тоог нарийвчлан гаргах хэрэгтэйг хурлын үеэр онцоллоо.

Иргэд ажил олгогчдын санал болгосон ажлын байрны мэдээллийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын цахим сайт болон дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албадаас авах боломжтой юм. Түүнээс гадна Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар иргэдэд түргэн, шуурхай мэдээлэл хүргэх зорилгоор чатбот ажиллуулж эхлээд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сурталчилгаа
Сурталчилгаа
Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ5 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө5 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө5 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео9 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео10 months өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе