Connect with us

Цаг үеийн мэдээ

Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү ярих тул цэгт очиж, дараалал үүсгэхгүй байхыг хүсье

Published

on

Нийслэлд дархлаажуулалтын ажлыг өнөөдрөөс эрчимжүүлсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд дархлаажуулалтын II тунд хамрагдах хугацаа өнгөрсөн иргэдийг бүрэн хамруулж дуусахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 9-нөөс хойш дархлаажуулалтын II тунд хамрагдах байсан иргэдийг дөрвөн өдөрт багтаан хамруулж дуусах юм. Ингэхдээ

Дөрөвдүгээр сарын 9-11-нд II тун хийлгэх байсан иргэдийн 25 хувь буюу нийт 35 мянган иргэнийг дөрөвдүгээр сарын 23-нд,
Дөрөвдүгээр сарын 9-11-нд II тун хийлгэх байсан иргэдийн 75 хувь, дөрөвдүгээр 12-14-нд хийлгэх байсан иргэдийн 10 хувь буюу нийт 40 мянган иргэнийг дөрөвдүгээр сарын 24-нд,
Дөрөвдүгээр 12-14-нд II тун хийлгэх байсан иргэдийн 90 хувь, дөрөвдүгээр сарын 15-17-нд хийлгэх байсан нийт 45 мянган иргэнийг дөрөвдүгээр сарын 25-нд,
Дөрөвдүгээр сарын 18-22-нд II тун хийлгэх байсан 47183 иргэнийг дөрөвдүгээр сарын 26-ны өдөр тус тус дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байна.
Мөн энэ дөрвөн хоногийн хугацаанд 55-аас дээш насны дархлаажуулалтад хамрагдах иргэд “Синофарм” компанийн “ВероСелл” вакцины эхний тунгаа хийлгэх боломжтой.

Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү харьяа дүүрэг, хорооноос нь холбогдож, гэрийнх нь ойролцоох дархлаажуулалтын аль цэгт, хэдний өдрийн хэдэн цагт очиж хамрагдах талаар нарийн мэдээлэл өгнө. Иймээс иргэд та бүхнээс дархлаажуулалтын цэгүүдэд дур мэдэн очиж, дараалал үүсгэхгүй байхыг хүсье. Мөн дархлаажуулалтын цэгээс хол, нийслэлийн алслагдсан хороодын оршин суугчдыг вакцинд хамруулах богино рейсийн 76 автобус иргэдэд үйлчилнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сурталчилгаа
Сурталчилгаа
Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ5 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө5 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө5 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео10 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео11 months өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе