Connect with us

Цаг үеийн мэдээ

Б.Ууганбат: Иргэн өөрийгөө ойрын хавьтал болсон гэдгийг тодорхойлохгүй

Published

on

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар болон “Ковид 19” халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Иргэдээс дөрөвдүгээр сарын 2-8-ны хооронд нийт 2255 дуудлага ирснээс 2181 буюу 96.7 хувьд нь амжилттай үйлчилж ажиллалаа. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 735 буюу 33.7 хувийг эзэлжээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.27 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 285 иргэн хандсанаас 111 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 174 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа зарим асуултад хариулт өглөө.

-ПСР шинжилгээний хэдэн цэг ажиллаж байна вэ?

-ПСР шинжилгээний байнгын 11 цэг ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд цаг авсан иргэдээс шинжилгээ авч, ажиллаж байна. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд маань eruul.gerege.mn сайтаас шинжилгээний цаг авч, үйлчлүүлэх юм. Хөдөө, орон нутагт зайлшгүй /хүнс, шатахуун, малын өвс, тэжээл, тээвэр, уул уурхай, газар тариалан, буяны ажил, эрүүл мэнд/ шалтгаанаар зорчих иргэдээс коронавирусийн халдвар илрүүлэх ПСР шинжилгээ авах явуулын гурван цэг өдөр бүр 10:00-17:00 цаг хүртэл дараах байршилд ажиллаж байна. Үүнд:

Авто худалдааны цогцолбор /Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд/
“Буянт-Ухаа” спортын ордон /Нисэхийн тойргоор урагшаа эргэхгүй, чигээрээ 100 орчим метр явж урагшаа эргэж
орно/
“Баянзүрх” авто оношилгооны төв /Баянзүрх дүүргийн 8-р хороонд/
Дээр дурдсан шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд шинжилгээнд хамрагдахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

Иргэний үнэмлэх
Зорчих аймгийн Онцгой комиссын зөвшөөрөл
Нас барсны гэрчилгээ /Буяны ажлаар явах тохиолдолд/
-50-аас дээш насны иргэд дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ?

-50-аас дээш насны иргэдийг хаана, хэзээ дархлаажуулалтад хамрагдах тухай мэдээллийг хорооноос холбогдож хүргүүлнэ. 18-50 насны иргэд өөрийн харьяа дархлаажуулалтын цэг дээр очиж, очсон дарааллын дагуу дархлаажуулалтад хамрагдаж байгаа. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-13:00, 13:00-18:00 цагийн хооронд ажиллана. 13:00-14:00 цагийн хооронд өрөө, тасалгааг халдваргүйжүүлэх ажил хийгдэх юм. Мөн нэгдүгээр тунгаа хотод хийлгэсэн бол хоёр дахь тунгаа хөдөө орон нутагтаа хийлгэж болно. Эрүүл мэндийн нэгдсэн нэг системд бүртгэж байгаа тул асуудалгүй вакциндаа хамрагдаж болно.

-Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдвол хаана хандах вэ?

-“Ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд 80086829 дугаарт залгаж мэдэгдэнэ. Дуудлагын дагуу шинжилгээний баг /Тагнуул, Эрүүгийн цагдаа, ХӨСҮТ-ийн хамтарсан баг очиж, асуумж бөглүүлэн биеийн байдлыг тодорхойлж байгаа. Биеийн байдлыг тодорхойлоод хөнгөн тохиолдолд гэрээр нь тусгаарлаж, eruul.gerege.mn дээр бүртгэн харьяа дүүргийн эрүүл мэндийн газраас хяналтдаа авч, зөвлөгөө мэдээллээр хангана. Биеийн байдал хүнд байвал ХӨСҮТ рүү авч явах юм. Хамтарсан баг очиж үзэх хүртэл гэртээ өөрийгөө тусгаарлах хэрэгтэй.

Ойрын хавьтал болсон иргэн гэртээ өөрийгөө тусгаарлах бөгөөд дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж шинжилгээ авч, зөвлөгөө өгнө. Гэртээ аль болох бусад өрхийн гишүүнээс өөрийгөө тусгаарлаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй. Ойрын хавьтал болсон иргэнийг эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлох бөгөөд иргэн өөрийгөө ойрын хавьтал болсон гэдгийг тодорхойлохгүй.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Сурталчилгаа
Сурталчилгаа
Цаг үеийн мэдээ3 days өмнө

0-3 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХОД ТАВИГДАХ ШАЛГУУР, НӨХЦӨЛ ТОДОРХОЙ БОЛЛОО

Цаг үеийн мэдээ4 days өмнө

УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Цаг үеийн мэдээ4 days өмнө

Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд зориулсан төрийн 20 үйлчилгээ “E-MONGOLIA”-д нэмэгдлээ

Цаг үеийн мэдээ6 days өмнө

НИЙСЛЭЛИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ЗАРЛАГЫН 6-Р САРЫН МЭДЭЭ

Цаг үеийн мэдээ2 weeks өмнө

ШИЛДЭГ “START UP” ЗАЛУУЧУУДАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАРЛАЛ

Цаг үеийн мэдээ3 weeks өмнө

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 671 АЖЛЫН БАЙРЫГ НЭЭЛТТЭЙ ЗАРЛАЛАА

Цаг үеийн мэдээ3 weeks өмнө

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Түр хорооны гишүүд дэмжлээ

Ил тод байдал3 weeks өмнө

БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

Ил тод байдал3 weeks өмнө

БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Uncategorized4 weeks өмнө

15-34 насны ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Авлигын эсрэг үйл ажиллагаа4 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа4 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ8 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө8 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө8 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео10 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео12 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 year өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе