Connect with us

Зөвлөгөө

Хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор ковидын дараа залуучуудад хэрэг болох чадварууд

Нийтэлсэн

-

КОВИД-19-ын дараах дэлхий ертөнцөд маш олон мэдэхгүй, танихгүй зүйл хүлээж байна. Энд нэг л зүйл мэдэгдэж байгаа нь бидний амьдрал бидний мэдэх амьдрал руу эргэж очихгүй явдал юм. КОВИД-ын үед ирээдүйн ажлын байр улам ойртон иржээ. Энэ нь КОВИД-оос үүдэн улам хөгжсөн дижиталчлал, автоматчилал, зайнаас ажиллахтай холбоотой юм.
Тэгвэл дараах чадвар нь КОВИД-ын дараа эрэлт өндөртэй байх төлөвтэй байна:
1. Манлайлах_чадвар – Манлайлах чадвар нь бусдыг удирдан зохион байгуулах, зааварчлахаар хязгаарлагдахгүй юм. Харин хүнд хэцүү нөхцөлд өөрийгөө таньж, удирдаж, хариуцлага хүлээх юм. Мөн ямар ч цаг үед өөрийн алсын хараа, баримтлах стратегиа тов тодорхой илэрхийлэх, ойлгуулах юм.
2. Уян_хатан_байдал_ба_дасан_зохицох_чадвар – Сүүлийн 1 жилийн хугацаанд бид уян хатан байх, дасан зохицоход аль хэдийн танил болсон. Тэгвэл энэ чадвар нь ажил олгогчийн КОВИД-ын дараа идэвхтэйгээр хайх, онцлох чадвар болжээ. Энэ бол цар тахлын дараах ажлын байранд шаардагдах ажлын нэг төрлийн арга барил юм.
3. Шүүмжит_сэтгэлгээ – КОВИД-ын өмнө ч, бас дараа ч шүүмжит сэтгэлгээ, төвөгтэй асуудал шийдвэрлэх чадвар нь жагсаалтыг тэргүүлсээр байна. Ялангуяа их хэмжээний дата, мэдээлэлтэй энэ үед хуурамч болон хуулбар мэдээг таньж, ялгаж, бодитоор бас логикоор бодох чадвар чухал юм. Өөрт хэрэгтэй мэдээллээ ялгаж боловсруулж чадсанаар илүү оновчтой шийдвэр гаргах боломжтой болох юм.
4. Технологийн_чадвар – КОВИД-ын өмнө ч дижитал чадварын эрэлт өндө байсан юм. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд нийт ажлын байрны 82% нь их бага хэмжээгээр дижитал чадварыг шаардаж байна. Харин цар тахал нь ажил олгогчдод дижитал чадвар өндөртэй хүмүүүсийн хэрэгцээг улам нэмжээ.
5. Харилцаа_ба_сэтгэл_хөдлөлийн_ухаан – Харилцаа сэтгэл хөдлөлийн ухаан өндөртэй хүмүүс бусдын мэдрэмж, үйлдэл, зан авирыг таньж, өөрийгөө тавьж үзэх чадвартай байдаг. Ялангуяа хэцүү цаг нөхцөл байдалд хүн бүр таагүй, тавгүй, хэцүү мэдрэмж авч байгаа учраас энэ чадварын ач холбогдол улам өсчээ.
6. Бүтээлч_сэтгэлгээ_ба_инновац – Машин, технологиуд аналитик болон бизнесийн үйл ажиллагаанд орж эхэлсэн учраас бид хайрцагны гадуур сэтгэх шаардлагатай болж байна. Бүтээлч сэтгэлгээ нь дан ганц бүтээлч ажлын байранд хязгаарлагдахгүй энэ нь бүх салбарын бүхий л ажлын байруудад тавигдах шаардлага болж байна.
7. Өөрийгөө_дахин_чадавхижуулах_чадвар – Хүн амьдралынхаа туршид өөрийн чадвараа тогтмол шинэчилж, уялдуулах зайлшгүй шаардлагатай болж байна. Ялангуяа хямрал, бэрхшээлийн дараах бизнесүүдэд тулгардаг асуудал нь шинэ үүрэг даалгавар хариуцлагыг бий болгодог учраас энэ нь шинэ чадвар шинэчлэлийг тогтмол шаардах юм.
8. Өөрийгөө_идэвхжүүлэх – Сахилга баттай байх, өөрийгөө идэвхжүүлэх нь зайнаас ажиллахад маш чухал. Ялангуяа зайнаас ажиллаж байгаа хүмүүс ердийн ажлын нөхцөлөөсөө илүүтэй санаачлага гаргах, түрүүлж хөдлөх хэрэгтэй болж байна.
9. Багаар_ажиллах_чадвар – Ердийн оффисын нөхцөлд хамт сууж ажиллаж байгаа учраас багаар ажиллах нь илүү хялбар байдаг. Харин зайнаас ажиллахад багийн гишүүн бүр хоорондоо улам холбоотой байж, хамтдаа илүү олон цагийг зарцуулах хэрэгтэй болж байгаа юм.
10. Санаачлагатай_байх, #бие_даах – Проактив ажилчид ихэнхдээ өөрөө санаачилж, бие даан ажиллах чадвартай байдаг. Тэд төрөлхийн асуудал бэрхшээлийг эрж хайж, шинэлэг санаа авчрахад бие даан ажиллах төлөвтэй байдаг.
11. Асуудал_шийдвэрлэх_чадвар – Ажил олгогчид асуудал шийдвэрлэх чадвар өндөртэй хүмүүсийг үргэлж эрж хайдаг. Тэд логик, бүтээлч сэтгэлгээ, уялдааг ашиглан асуудал шийдвэрлэж, шийдвэр гаргах чадвартай хүмүүс байдаг. Асуудал шийдвэрлэгчид өөрийн сэтгэл хөдлөлөө хяналтад байлгаж, стресстэй орчинд ч шийдэл олох чадвартай байдаг байна.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ11 сар өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө11 сар өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө11 сар өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео1 жил өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео1 жил өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 жил өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео2 жил өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео2 жил өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе