Connect with us

Цаг үеийн мэдээ

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Ажилсаг Монгол” төсөл хэрэгжүүлнэ

Published

on

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл 2021 оны хоёр дахь удаагийн хуралдааныг зохион байгууллаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас “Короновируст халдвар (ковид-19)-ын цар тахалтай тэмцэх, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд туссан Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Ажилсаг Монгол” төслийг хэлэлцлээ.

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “АЖИЛСАГ МОНГОЛ” төслийн зорилго нь залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг сургаж, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, ажилтай, орлоготой болгоход чиглэж байгаа юм.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүд төслийг хэлэлцэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн батлуулахыг дэмжлээ.

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “АЖИЛСАГ МОНГОЛ” төслийг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэлийн байгууллагуудын оролцоог хангаж, залуучуудыг ажлын байраар хангах, ажлын байранд дадлагажуулах, цаашид менторшип хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтарч ажиллана гэж ХНХЯ-наас мэдээллээ.
эх сурвалж: https://gogo.mn/r/k519v

Сурталчилгаа
Сурталчилгаа
Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ5 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө5 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө5 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео10 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео11 months өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе