Connect with us

Цаг үеийн мэдээ

Өнөөдрөөс худалдаа, үйлчилгээ 07:00 цагаас 00:00 цаг хүртэл ажиллана

Published

on

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа тодорхой шаардлага, журмын хүрээнд эхлүүлэхээр болоод буй.

Тэгвэл энэ хугацаанд худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь 07:00-оос 00:00 цаг хүртэл байна гэдгийг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Засгийн газраас халдвар тархалтын шаталсан түвшинг өнгөөр тогтоож, тухайн үед авах арга хэмжээний талаар мэдээлсэн. Уг зэрэглэлийн дагуу худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарийг

1-р зэрэг буюу ногоон бүс болсон тохиолдолд хэвийн горимоор
2-р зэрэг буюу шар – өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэн тохиолдол 07:00-00:00 цаг хүртэл
3-р зэрэг буюу улбар шар – өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тохиолдолд 07:00-22:00 цаг хүртэл
4-р зэрэг буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тохиолдолд 07:00-21:00 цаг хүртэл ажиллахаар журамласан байна.
Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс нийслэлд өдөр тутмын бэлэн байдлын зэрэг буюу хоёрдугаар зэрэгт шилжиж байгаа юм.

Энэ үед иргэд зай барьж, амны хаалтаа зүүн, гараа ариутгах бол ААН-үүд тусгай журмуудыг мөрдөн ажиллах юм.

эх сурвалж: https://gogo.mn/r/ool12

Сурталчилгаа
Сурталчилгаа
Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ5 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө5 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө5 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео10 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео11 months өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе