Connect with us

Цаг үеийн мэдээ

Хоёрдугаар сарын 11-нээс ажиллах болон ажиллахгүй байгууллагууд

Published

on

Улсын онцгой комиссын өчигдөр (2021.2.3)-ийн хуралдаанаар Цагаан сарын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 11-нээс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болсон. Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахаар шийдвэрлэснийг танилцуулж байна.

Дээрх хугацаанд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаж, халдварыг 3-4 дахин бууруулахаар зорьжээ. Үүнд:

-Эрүүл мэндийн 280 баг ажиллаж, 420 мянган өрхийг шинжилгээнд хамруулна. Шинжилгээний 73 цэг байгуулж, 38 PCR төхөөрөмж ашиглан өдөрт 42 мянган шинжилгээ хийнэ. Мөн шаардлагатай газруудад хөдөлгөөнт шинжилгээний 90 гаруй цэг ажиллуулна.

-Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд дараах үйлчилгээг авах боломжтой. Өрхийн нэг гишүүн гэртээ хамгийн ойр байрлах газраар үйлчлүүлэх бөгөөд заавал QR код уншуулах шаардлагатай.

Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ
Зөөврийн ус, түлш, хүнсний бараа, бүтээгдэхүүн
Буяны буюу оршуулгын үйл ажиллагаанд оролцож болох бөгөөд зөвхөн гэр бүл, ойр дотны хүмүүс нь л оролцоно. Ингэхдээ иргэний үнэмлэх, PCR шинжилгээний бичиг, эмнэлгийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, төрөл садангийн холбоог батлах лавлагаа шаардлагатай.
ДАРААХ 10 ТӨРЛИЙН БАЙГУУЛЛАГА АЖИЛЛАНА

-Нийтийн тээврээр зайлшгүй шаардлагатай газруудын ажилчид ажилдаа ирэх, явахдаа буюу 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчлүүлнэ. Ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ биедээ авч явна. Үүнд, дараах байгууллагууд багтаж байна. Жагсаалтад багтаагүй байгууллагын ажилчид гэрээсээ ажлаа хийх боломжтой юм.

Цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа
Эрүүл мэндийн байгууллага
Шатахуун түлшний хангамжийн үйл ажиллагаа
Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт түгээлт
Ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ
Хэвлэл мэдээлэл
Харилцаа холбоо, шуудан
Банкны цахим болон автомат тооцооны машины үйл ажиллагаа
Оршуулгын үйл ажиллагаа
Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт
УЛААНБААТАРТ ГАЦСАН ИРГЭДИЙГ ЭНЭ САРЫН 11-НЭЭС ӨМНӨ НУТАГ БУЦААНА

-Төрийн байгууллагын ажилчдын 15 хүртэлх хувь нь ажиллана. Үүнд эрүүл мэнд, хууль тогтоох байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага багтаж байна. Улсын онцгой чухал болон стратегийн чухал ач холбогдол бүхий байгууллага болох Улаанбаатар төмөр зам, гадаадад гацсан иргэдийг татан авч байгаа тул “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал зэрэг байгууллага ажиллана.

-Онцгой объект, зайлшгүй үйл ажиллагаа явуулах байгууллагын ажилтан, алба хаагчид ажлын газрын үнэмлэх, зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцоно.

-Тусгаарлалтад байгаа иргэдийг цахимаар хянана.

-Яаралтай хагалгаанд орох зэргээр зайлшгүй эмнэлгийн үйлчилгээ авах иргэдээс PCR шинжилгээ авч нийслэл рүү нэвтрүүлнэ.

-Мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар нийслэлээс гарах иргэдийг хатуу хяналт дор хотоос гаргана. Одоогоор Улаанбаатарт гацсан орон нутгийн 10 гаруй мянган иргэн байгаа бөгөөд энэ сарын 11-нээс өмнө тэднээс шинжилгээ авч эрсдэлгүйгээр, нутаг буцаах юм байна.

-Гадаадаас иргэдээ татан авах ажил хуваарийн дагуу явагдана. Эх орондоо ирэх хүсэлтэй 10 гаруй мянган иргэн байгаа бөгөөд долоо хоног бүр нислэг үйлдэх зорилт тавиад байгаа билээ.

-УОК-ын шийдвэрээр Цагаан сарын бөхийн барилдааныг цуцлахаар болсон юм.

эх сурвалж: https://news.mn/r/2398664/

Сурталчилгаа
Сурталчилгаа
Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ5 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө5 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө5 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео9 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео10 months өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе