Connect with us

Uncategorized

Засаг дарга Д.Сумъяабазар дүүргүүдийн удирдлагуудтай уулзалт хийлээ

Published

on

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар дээрх гурван дүүргийн Засаг дарга нар 2021-2024 онд зохион байгуулж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар танилцуулга хийв. Мөн энэ онд хэрэгжүүлэх онцлох ажлууд, хүрэх үр дүнгийн талаар танилцуулсан юм.

Энэ үеэр Засаг дарга Д.Сумъяабазар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг УИХ-аар удахгүй хэлэлцэн батлуулна. Мөн энэ онд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсан. Эдгээр хуулийн хүрээнд нийслэл хот төсөв санхүүгийн гарцаа тэлж, бие даасан чадамжтай болох давуу талтай. Мөн 2022 оны нэгдүгээр сараас концессоор буюу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжлийн том төслүүдийг нийслэлд хэрэгжүүлэх эрх зүйн боломж нээгдэнэ” гэдгийг онцоллоо. Тиймээс нийслэл, дүүргийн удирдлагууд харилцан уялдаа холбоотой ажиллан, хөгжлийн томоохон төслүүдээ төлөвлөхийг үүрэг болгов.

Тэрбээр “Хот бол бизнес, эдийн засгийн төв байх ёстой. Тиймээс төлөвлөлтөд онцгой анхаарч, замбараагүй, төлөвлөлтгүй, стандартгүй байдал Улаанбаатарт байх ёсгүй” хэмээв.

Мөн нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчид бүх түвшиндээ ёс зүй, хариуцлагатай байж, албан үүрэгтээ хариуцлагатай хандахыг тэрбээр анхааруулав. Тэр дундаа төрийн дунд шатны албан хаагчдын хандлага, ёс зүйд шаардлага тавьж, иргэдэд үйлчлэх үүргээ сахиж ажиллах ёстойг сануулав.

Дүүргүүдийн хөгжлийг зөвхөн өөрсдийнх нь нөөц бололцоонд тулгуурлалгүйгээр нийслэлээс онцгойлон анхаарч, дэмжиж ажиллахаа хотын дарга хэлсэн юм.

Засаг дарга Д.Сумъяабазар Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн удирдлагуудтай мөн үргэлжлүүлэн уулзалт хийх юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сурталчилгаа
Сурталчилгаа
Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ5 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө5 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө5 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео10 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео11 months өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе