Connect with us

Зөвлөгөө

“ДЭЛХИЙН АЛХАЛТЫН ӨДӨР-2020”

Published

on

Засгийн газрын Тохируулагч агентлаг – Биеийн тамир, спортын Улсын хороо, Нийслэлийн Эрүүл мэндийн Үндэсний төв, Нийслэлийн Спортын хорооноос 2020.10.21-30-ны өдрүүдэд “ДЭЛХИЙН АЛХАЛТЫН ӨДӨР-2020” “Идэвхтэй алхалтын 10 хоног” аяныг зохион байгуулж байна. Нийслэл, дүүргийн иргэд та бүхнийг өдөрт 10.000 алхалт хийж өөрсдийн эрүүл мэнддээ анхаарах, алхалтын ач холбогдол, давуу талыг мэдэрхийг уриалж байна.

Хүн бүр эрүүл байхын тулд дор дурдсан хэмжээгээр хөдөлгөөнтэй байх шаардлагатай юм.

Үүнд:

  • Долоо хоногт 5-аас доошгүй өдөр, 30 минут ба түүнээс дээш хугацаагаар дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10,000 алхам алхах.
  • Долоо хоногт 3 ба түүнээс доошгүй өдөр, доод тал нь 30 минут хүртэл нэлээд эрчимтэй хөдөлгөөн хийх, шогших, гүйх.

1960 онд Японы судлаач доктор Yushiro Hatano нь хүн өдөрт дунджаар 10,000 алхам алхах нь эрүүл мэндэд ач холбогдолтой хэмээн тодорхойлсон байна. Монголын нөхцөлд 10,000 алхамыг автобусны буудал хоорондын зай болон эсвэл эмийн сангуудад худалдаалдаг алхалт хэмжигчээр хэмжиж болно. Өөрөөр хэлбэл, таван км газар алхана гэсэн үг юм. Ойролцоогоор 10 мянган алхам хийхэд хүний бие 300 килокалори буюу эрч хүчийг ялгаруулдаг байна. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөрт авах энергитэй тэнцдэг ажээ.

Хөдөлгөөний хомсдолд орсноор жингийн илүүдэлтэй болж улмаар таргалалтай болно. Таргалалт гэдэг нь хөдөлгөөний хомсдол болон бодисын солилцооны өөрчлөлтийн улмаас арьсан доорх өөхлөг эд илүүдэл хэмжээгээр хуримтлагдан биеийн жин нэмэгдэхийг хэлнэ.

Таргалалтын улмаас артерийн даралт ихсэлт, тархинд цус харвалт, зүрхний шигдээс зэрэг зүрх судасны өвчин, чихрийн шижин хэв шинж хоёр, хорт хавдар, үе мөчний өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг. Эдгээр өвчний эмчилгээний зардал өндөр байдаг төдийгүй өвдсөний дараа хөдөлмөрийн чадвар алдагдах магадлал өндөр байдаг учраас таргалалт нь хамгийн их хор уршигтай өвчинд тооцогддог.

Дунд зэргийн идэвхи шаардсан хөдөлгөөнийг насан хүрэгсэд өдөр бүр 30 минут буюу түүнээс дээш хугацаанд, хүүхэд өсвөр насныхан өдөр бүр 60 минут хийвэл зохино.

Дунд зэргийн идэвхтэй хөдөлгөөн хийж байгаагаа бид нар хэрхэн мэдэх вэ?

  • Өөрийн бие махбодид өөрчлөлт мэдрэгдэж эхэлдэг
  • Зүрхний цохилтын тоо олширно
  • Амьсгалын тоо нэмэгдэнэ
  • Хөлс бага зэрэг гарч эхэлнэ

Сурталчилгаа
Сурталчилгаа
Авлигын эсрэг үйл ажиллагаа7 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа7 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ11 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө11 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө11 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео1 year өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео1 year өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 year өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео2 years өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео2 years өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе