Connect with us

Цаг үеийн мэдээ

“ТУРШЛАГА СОЛИЛЦОХ, ХАРИЛЦАН СУРАЛЦАХ АЯН”-ыг зохион байгуулж байна.

Published

on

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар хамтран дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хооронд “Туршлага солилцох, харилцан суралцах аян”-ыг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.

Тус аяны зорилго нь 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцах, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулах арга замыг тодорхойлох, шийдвэрлэх, харилцан туршлага солилцож, зөвлөгөө, мэдээлэл өгөх явдал юм.

“Туршлага солилцох, харилцан суралцах аян”-ыг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс эхлэн зохион байгуулсан бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдийн дарга, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Аяны хүрээнд хөдөлмөр, халамжийн хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, үр дүн, хүндрэл бэрхшээл, сайн туршлагуудын талаар хэлэлцэн, “Халамжаас-Хөдөлмөрт” уриан дор дараах сэдвийн хүрээнд мэдээлэл солилцож, санал бодлоо хуваалцах юм.

Үүнд:

  • Ажлын туршлага эзэмшүүлэх “Интерншип” туршилтын хөтөлбөр
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ
  • Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ
  • Ахмад настны тухай хуулийн дагуу үзүүлж буй үйлчилгээ
  • Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр
  • Зорилтот бүлгийн хүн ам, өрхөд чиглэсэн ажил
  • Ажлын байрыг дэмжих хөтөлбөр
  • Алдар цолтой, ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн дагуу үзүүлж буй үйлчилгээ
  • Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн дагуу үзүүлж буй үйлчилгээ
  • Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн дагуу үзүүлж буй үйлчилгээ
  • Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр
  • Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ
  • Амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагаа

 

Сурталчилгаа
Сурталчилгаа
Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ5 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө5 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө5 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео10 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео11 months өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе