Connect with us

Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид малчин бэлдэх анги нээхэд хамтарч ажиллана

Published

on

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Швейцарын хамтын ажиллагааны агентлаг, консулын газрын дарга Стефан Бурриг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт хамтран ажиллах. Тэр дундаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид малчин бэлдэх мэргэжлийн анги нээх талаар санал бодлоо солилцлоо. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах цаашлаад Швейцарын сүү, бяслагийн үйлдвэрлэлээс жишээ авч эх орондоо нэвтрүүлэх зэрэг өргөн хүрээнд санал солилцлоо. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж нягт хамтран ажиллахаар болов.

Швейцарын хамтын ажиллагааны агентлаг нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Тухайлбал, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн нэгдүгээр шатыг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд хоёр дахь шатыг эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Авлигын эсрэг үйл ажиллагаа7 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа7 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ11 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө11 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө11 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео1 year өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео1 year өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 year өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео2 years өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео2 years өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе