Connect with us

Цаг үеийн мэдээ

Олон нийтийн хяналтын оролцоог сайжруулах аяныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Лантуун дохио” ТББ-тай хамтран улсын хэмжээнд зохион байгуулна

Published

on

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлантай уулзлаа. Уулзалтаар “Лантуун дохио” ТББ-ын үйл ажиллагаа болон “Ид шидийн орон 1”, “Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн үйл ажиллагаа, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.

 

Тухайлбал, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн хяналтын оролцоог сайжруулах тал дээр хамтарч ажиллах, ухуулга, сурталчилгаа, мэдээллийн ажлыг оновчтой зохион байгуулах зэрэг олон сэдвийг хөндлөө.

Олон нийтийн хяналтын оролцоог сайжруулснаар далд хэлбэрийн хүчирхийлэл буурах боломж бүрдэх юм. Тиймээс дээрх сэдэвтэй холбоотой аяныг улсын хэмжээнд бодитой үр дүнд хүрэхээр төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулахаар болов.

“Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан олон нийтийн тусламжаар үйл ажиллагаа явуулж байгаа ч бодлогын талаас төрийн байгууллагын дэмжлэг хэрэгтэй байгааг дурдаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаг “Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвөөр зочлохыг урьсан юм.

“Ид шидийн орон 1” төв нь СХД-т байдаг бөгөөд хүүхэд амьдран хамгаалах байртай үйл ажиллагаагаа явуулдаг. Харин “Ид шидийн орон 2” нь хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зориулалттай үйл ажиллагаа явуулж байгаа аж. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Авлигын эсрэг үйл ажиллагаа7 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа7 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ11 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө11 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө11 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео1 year өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео1 year өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 year өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео2 years өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео2 years өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе