Connect with us

Зөвлөгөө

Монголчууд хоногт дунджаар 9.2 цаг унтаж, 3.3 цаг ажил хийж, 6 минут спортоор хичээллэж байна

Published

on

Монголчууд хоногийн 24 цагийг хэрхэн өнгөрүүлдэг вэ гэдэг сонирхолтой үзүүлэлтийг хэмжихээр Үндэсний Статистикийн хороо (ҮСХ) тодорхой давтамжийн дагуу судалгаа явуулдаг.

Тэд 2000, 2004, 2007, 2011, 2015 онуудад энэ төрлийн судалгаа явуулж байсан бол хамгийн сүүлд 2019 онд хийсэн судалгааны дүнгээ танилцуулаад байна.

Цаг ашиглалтын талаарх 2019 оны судалгаанд сонгогдсон 4,000 өрхөөс 3,972 нь судалгаанд бүрэн хамрагдаж, хамрагдалтын түвшин 99.3%-тай гарсан байна. Судалгаанд хамрагдсан өрхөд 12 ба түүнээс дээш насны нийт 9,820 хүн бүртгэгдсэнээс 6,312 (цаасан асуулга нөхсөн 6,110, гар утасны аппликейшн ашиглаж нөхсөн 202) нь өдрийн тэмдэглэл хөтөлж, хамрагдалтын түвшин 64.3%-тай байжээ.

Судалгаанд хамрагдсан өрхүүд нь Улаанбаатар болон найман аймгийн төлөөлөл байна. Судалгааг 2019 оны 3, 6, 9, 12-р саруудыг хамруулан хийжээ.

Ингээд судалгаанаас гарсан сонирхолтой үр дүнгүүдээс танилцуулъя.

1. Монголчууд хоногт дунджаар 9.2 цаг унтаж, 3.3 цаг ажил хийж, 6 минут спортоор хичээллэж байна

Мэдээж дараах үр дүн нь судалгаанд хамрагдсан 12 ба түүнээс дээш насны 6,312 хүний амьдралын хэмнэлийг дундажлан харуулсан гэдгийг бодолцох хэрэгтэй.

(График мэдээлэл дарж томруулж үзэх боломжтой)

2. Эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрийн цаг эрчүүдийнхээс 2-3 дахин их хэвээр байсаар байна

Цаг ашиглалтыг судалгаанд хамрагдсан хүмүүсийг хүйсээр нь салгаж өмнөх судалгаануудтай харьцуулбал дараах байдал ажиглагдаж байна. Харьцуулалтаас харвал, эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр эрхлэх цаг эрэгтэйчүүдийнхээс 2-3 дахин их хэвээр байсаар байна.

(График мэдээлэл дарж томруулж үзэх боломжтой)

3.  30-39 насны эрчүүд хамгийн олон цагаар хөдөлмөрлөж байна

Нас, хүйсийн онцлогоос хамаарч 30-39 насны эрчүүдийн хөдөлмөр эрхлэх цаг бусад нас, хүйсийнхнээс хамгийн өндөр байна. Тэд өдөрт дунджаар 5.75 цаг хөдөлмөр эрхэлж байна.

Мөн насны онцлогоос хамаарч 12-19 насныхны хувьд унтахаас гадна хамгийн их цагаа зарцуулж байгаа зүйл сурах үйл явц байгаа юм. Ингэхдээ охид хөвгүүдээс өдөрт дунджаар 6 минутаар илүү хугацааг суралцах үйл хэрэгтээ зарцуулж байна.

(График мэдээлэл дарж томруулж үзэх боломжтой)

4. Аймгийн төвийнхөн хамгийн их унтдаг

Судалгааг явуулахдаа Улаанбаатар хот болон найман аймгийн иргэдийг хамруулсан талаар дээр дурдсан. Тэгвэл хүмүүсийн амьдралын хэмнэлийг байршлаар нь салгаж харуулбал, аймгийн төвд амьдарч байгаа хүмүүс унтахдаа хамгийн их хугацааг буюу 9.5 цагийг зориулж байгаа бол хамгийн бага унтдаг хүмүүс нь хөдөө амьдарч байгаа хүмүүс байна.

(График мэдээлэл дарж томруулж үзэх боломжтой)

Сурталчилгаа
Сурталчилгаа
Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ5 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө5 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө5 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео10 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео11 months өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе