Connect with us

Цаг үеийн мэдээ

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх сарын 15-ныг хүртэл сунгалаа

Published

on

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх долдугаар сарын 15-н хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна. Харин дотооддоо аж ахуй нэгжийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх чиглэлийг аймаг, нийслэлийн удирдлагуудад өгсөн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улсын онцгой комисс хуралдлаа. Улс, нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, иргэд аж ахуй нэгж байгууллагуудын ажлын байр хадгалах чиглэлээр аймаг, нийслэлийн удирдлагуудад хэд хэдэн удаа үүрэг өгөгдсөн. Энэ дагуу өнөөдрийн хуралдаанд танилцуулга хийлээ.Өмнө нь нийслэлийн Засаг дарга болон Улсын онцгой комиссын  зүгээс хэд хэдэн чиглэлээр үйлчилгээний байгууллагыг үе шаттай нээсэн. Бүх төрлийн дэлгүүр, хоол үйлдвэрлэлийн байгууллагуудыг Дэлхийн эрүүл мэнд болон Эрүүл мэндийн яамны зүгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлсний үндсэн дээр үе шаттайгаар нээсэн. Мөн номын сан, музейн үйл ажиллагааг ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж нээсэн байгаа. Улсын онцгой комиссоос  өгсөн чиглэлийн дагуу олноор цугласан жагсаал цуглаан хийхийг хориглосон хэвээр байх болно. Мөн нийтийг хамарсан спортын арга хэмжээ зохион байгуулах, PC тоглоомын газар, диско баарыг нээхгүй байх чиглэлийг авсан” хэмээлээ.

Мөн тэрбээр PC тоглоомоос бусад тоглоомын газрыг нээх болон билльярд, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээ буюу кинотеатрын үйл ажиллагааг тодорхой дэглэмийн дагуу нээх болсон талаар мэдээлсэн юм.

Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд нийслэлийн Онцгой комисс яг одоо хуралдахаар бэлтгэл ажлыг хангаж буй. Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар үе шаттай нээгдэх эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой дэглэмийн дагуу үйл ажиллагаа явуулах талаар хэлэлцэх аж. ЭМЯ, Шуурхай штаб дээр чиглэл чиглэлийн байгууллага ямар хэлбэрээр халдвар хамгааллаа зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндийн амь насыг хамгаалах зөвлөмжийг хэрэгжүүлсэн байгууллагыг хэрхэн үе шаттай нээх чиглэлийг Нийслэлийн онцгой комисс хэлэлцэх гэж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сурталчилгаа
Сурталчилгаа
Цаг үеийн мэдээ6 days өмнө

0-3 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХОД ТАВИГДАХ ШАЛГУУР, НӨХЦӨЛ ТОДОРХОЙ БОЛЛОО

Цаг үеийн мэдээ7 days өмнө

УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Цаг үеийн мэдээ7 days өмнө

Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд зориулсан төрийн 20 үйлчилгээ “E-MONGOLIA”-д нэмэгдлээ

Цаг үеийн мэдээ1 week өмнө

НИЙСЛЭЛИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ЗАРЛАГЫН 6-Р САРЫН МЭДЭЭ

Цаг үеийн мэдээ3 weeks өмнө

ШИЛДЭГ “START UP” ЗАЛУУЧУУДАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАРЛАЛ

Цаг үеийн мэдээ3 weeks өмнө

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 671 АЖЛЫН БАЙРЫГ НЭЭЛТТЭЙ ЗАРЛАЛАА

Цаг үеийн мэдээ3 weeks өмнө

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Түр хорооны гишүүд дэмжлээ

Ил тод байдал4 weeks өмнө

БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

Ил тод байдал4 weeks өмнө

БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Uncategorized4 weeks өмнө

15-34 насны ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Авлигын эсрэг үйл ажиллагаа4 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа4 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ8 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө8 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө8 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео10 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео12 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 year өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе