Connect with us

Цаг үеийн мэдээ

Үндэсний аварга шалгаруулах илтгэлийн тэмцээн цахимаар явагдана

Published

on

Mongolian high school public speaker`s championship-2 буюу Монголын ахлах ангийн сурагчдын цахим илтгэлийн тэмцээн зохион байгуулна. Энэхүү тэмцээн нь сурагчдын өөрийгөө илэрхийлэх чадвар, ардчилсан нийгэмд мэдээлэлд шүүлтүүртэй хандах, хөл хорионы хугацаанд чөлөөт цагаа зөв, идэвхтэй өнгөрүүлэх үндсэн зорилготой зохион байгуулж байна.

Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Отгонтэнгэр Их Сургуулийн Оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнийг үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Анхдугаар Үндэсний аварга шалгаруулах илтгэх ур чадварын тэмцээн 2019 онд зохион байгуулагдаж 976 сурагч, 42 шүүгч, 57 зохион байгуулагч нар оролцож байсан юм.

Тэмцээнд хэрхэн бүртгүүлж оролцох боломжтой вэ?

Та хэрвээ энэхүү тэмцээнд оролцохыг хүсвэл дараах сэдвүүдийн хүрээнд өөрийн илтгэлийг 3 минутанд багтаан видео хэлбэрээр бэлтгэх.

–        COVID- 19 вирусээс урьдчилан сэргийлэхэд сурагч бидний оролцоо,

–        Дархлаагаа дэмжиж даам байцгаая,

–        Би амьдралд хайртай,

–       Дэлхий дахинд цохилох Монгол зүрх бүхний төлөө гэсэн сэдвүүдээр видео илтгэлийг бэлтгэх.

Бүртгэлийг 2020 оны дөрөвдүгээр сарын 10-аас 20-ны хооронд өөрийн боловсруулсан видео илтгэлийг “TEAM BULGANDARI” Facebook group-д нийтэлнэ. ЖИЧ: (Аймаг/нийслэл, сум/дүүрэг, сургууль, анги, эцэг/эх-ийн нэр, өөрийн нэр, утасны дугаарыг өөрийн видеоны тайлбар хэсэгт бичнэ.) Нийтэлсэн видеоныхоо линкийг хуулан авч zaluuhun.mn сайтад бүртгүүлж, үүний дараа тус сайтын эвент цэст байрлах “Mongolian high school public speaker`s championship-2” хэсэгт нэвтрэн орж зааврын дагуу бүртгүүлэх боломжтой.

Энэхүү тэмцээний хоёрдугаар шатанд нийт 20 хүүхэд шалгарах бөгөөд шилдэг 20-н илтгэгчийг шүүгчдийн зүгээс оногдсон сэдвийн хүрээнд илтгэлээ өгөх болно.

Тэмцээний шагналын сан:

Тэргүүн байр /1/: Цом, Өргөмжлөл, Алтан медаль,  Мөнгөн шагнал, Отгонтэнгэр Их Сургуульд 100 хувь үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг, дурсгалын зүйлс

Дэд байр /1/: Өргөмжлөл, Мөнгөн медаль, Мөнгөн шагнал, Отгонтэнгэр Их Сургуульд 50 хувь үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг дурсгалын зүйлс

Гутгаар байр /18/: Өргөмжлөл, Отгонтэнгэр Их Сургуульд 30 хувь үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг, Дурсгалын зүйлс

Тэмцээнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг: 80991188, 88951857, 90442214 дугаарт бүртгүүлээрэй.

НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сурталчилгаа
Сурталчилгаа
Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ5 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө5 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө5 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео10 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео11 months өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе