Connect with us

Цаг үеийн мэдээ

“Хотын соёл” бүх нийтийн аян өнөөдрөөс эхэллээ

Published

on

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Хотын соёл” бүх нийтийн аяныг нийслэл даяар эхлүүлж байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ “Монгол Улсын нийт хүн амын 50-иас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байна. Хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Хотын соёл” аяныг албан ёсоор эхлүүллээ. Нийгмийн бүхий л салбарт ажиллаж байгаа олон залуучууд “Хотын соёл” аяныг дэмжиж, хамтарч оролцоно гэдгээ илэрхийлсэн. Аяныг өнөөдрөөс эхлээд арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал нэг жилийн хугацаанд зохион байгуулна. Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид цаг тухай бүрт нь та бүхэнд мэдээлж ажиллах болно. Нийслэл хотод амьдарч байгаа хүн бүхэн аяныг дэмжиж, хамтарч оролцоорой гэж уриалмаар байна” гэлээ.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд нийслэл хотоос баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд сурталчилж, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх үйл хэргийг бүх нийтийн хэрэг болгох, хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх зорилгыг дэвшүүлээд ажиллаж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа агентлаг, дүүргүүдийн бүх албан хаагчид нэг уриан дор нэгдэн аяныг эхлүүлж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын батлагдсан удирдамжийн дагуу ажлын төлөвлөгөөгөө боловсруулсан” гэсэн мэдээллийг өглөө.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хотын соёлыг олон нийтэд хүргэхэд хамтарч ажиллахыг уриаллаа

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Хотын даргын тоот захирамжууд гарч гудамж талбайд нус цэрээ хаяхгүй байх, орчны гудамж талбайг цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх ажлууд үе шаттай хэрэгжиж байна. Одоогоос 60 жилийн тэртээ “Соёлын довтолгоо” бүх нийтийн хөдөлгөөнийг улс даяараа өрнүүлсэн байдаг. Энэ хүрээнд нүүдэлчин Монголчуудын тухайн үеийн үзэл суртлын хандлагыг богино хугацаанд өөрчилж, суурин соёл иргэншлийг хэвшүүлж эхэлсэн түүхтэй. Та энэ хотод амьдарч л байгаа бол хотын соёл, хэв маягт дадах зайлшгүй шаардлага байна. Хотын соёлд иргэн бүрийн оролцоо чухал. Өнөөдрөөс эхлээд бүгд хариуцлагатай иргэн байцгаая гэдгийг иргэддээ уриалж байна. “Хотоо соёлтой болгоё. Соёлтой хотод амьдрах гоё” уриан дор хотын соёл аян хэрэгжиж эхэллээ” гэв. Мөн “Бүх хэвлэл мэдээллийн байгууллагууддаа хандан уриалга гаргаж байна. Өөрөөр хэлбэл, хотын соёлтой хамаатай энэ ажлыг олон нийтэд хүргэхэд та бүхнийг дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолж хэлсэн юм.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Авлигын эсрэг үйл ажиллагаа7 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа7 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ11 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө11 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө11 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео1 year өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео1 year өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 year өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео2 years өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео2 years өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе