Connect with us

Харилцаа, Хандлага

Харилцаа гэж юу вэ ?

Нийтэлсэн

-

Харилцаа гэдэг бол үгэн бус хэлбэрээр бусдад ойлгогдож, хүргэгдэж байгаа мэдээлэл юм.

Оросын сэтгэл зүйч: Д.Париган “Харилцах процесс нь хүмүүс хоорондоо харилцан үйлчлэлцэх, мэдээлэл дамжуулан солилцох, найз  нөхдийн хувьд хүмүүс бие биендээ хандах, харилцан бие биедээ нөлөөлөх, хэн хэнийхээ сэтгэл санааны байдлыг мэдэрч хуваалцах, харилцан ойлголцох зэрэг олон асуудлыг нэгэн зэрэг илэрхийлж байдаг” гэж тодорхойлсны зэрэгцээ шинжлэх ухааны үүднээс харилцааг олон янзаар тодорхойлсон байдаг. Жишээ нь :

  • Харилцаа нь амьд ахуйн үндсэн нөхцөл юм.
  • Харилцаа бол хүмүүсийн дотоод сэтгэлийн хэрэгцээ юм.
  • Харилцаа нь хүмүүсийн сэтгэл хөдөлгөөний илэрхийлэл мөн.
  • Харилцаан хүмүүсийн хоорондын энергийн харилцан солилцоо мөн.
  • Харилцаа нь харилцан нөлөөлөл юм.
  • Харилцаа бол харилцагч хүнээ таних, судлах арга болдог.
  • Харилцаа нь бие хүнийг төлөвшүүлэх хэрэглүүр мөн.
  • Харилцаа бол соёл юм.

Харилцааны бүтэц нь хэлхээ холбоо тогтоох буюу харилцагчдын хооронд мэдээлэл солилцох үйл явцыг багтаасан харилцааны явцуу утга, харилцагчдын хооронд мэдээлэл, үзэл санаагаа солилцохын зэрэгцээ үйлдэл солилцох, харилцан үйлчлэх,  харилцаанд оролцогчид бие биенээ хүндлэн хүлээн авахдаа харилцан ойлголцлыг төрүүлэх  мэдрэхүйн хэсгүүдээс бүрдэнэ.

Оросын нэрт сэтгэл судлаач:

Б.Ф.Ломов “Харилцааны үед уур амьсгалыг бүхэлд нь тодорхойлж байдаг үндсэн  3 чиг үүрэг хэрэгждэг”

  • Мэдээллийн хэлхээ холбоо
  • Зохицуулалтын хэлхээ холбоо
  • Сэтгэл хөдлөл мэдрэмжийн хэлхээ холбоо

Харилцааны сэтгэл зүйн үндсэн бүрдлүүд

  • Мэдээлэл
  • Сэтгэл хөдлөл, мэдрэмж
  • Хандлага
  • Хувийн өвөрмөц онцлог

Мэдээлэл:  Сэтгэл зүйн мэдээлэл бол аливаа харилцааны суурь эх үндэс болдог.

Сэтгэл хөдлөл, мэдрэмж: Сэтгэл хөдлөл мэдрэмжийн онцлог нь аливаа хүн гадаад дотоод учир шалтгааны үүднээс хүний сэтгэл санаанд элдэв өөрчлөлт үүсэх, үүний үр дүнд тодорхой зүйлд анхаарлаа хандуулах, юмс үзэгдлээс түр хугацаагаар хөндийрэх, орчны өөрчлөлтөд дасан зохицох, уян хатан хандах зэрэг юм.

Хандлага: Харилцааны үйл явцын чухал хэсэг нь харилцагчдын зан байдал, үг яриа, сэтгэл хөдлөл зэргээр дамжин гаднаа илэрдэг тухайн хүн бусдад, нийгэмд хандах зан үйлийн шинж юм. Хандлагын мөн чанар нь:

  • Өөртөө зөв хандах
  • Бусдад хүнлэг хандах
  • Нийгэмд өөриймсөг хандах

Хүмүүс хоорондын харилцаа, арга барил

Хувийн өвөрмөц онцлог: Харилцааны  үед хамгийн онцгой бэлтгэл, ур чадвар шаарддаг үйл ажиллагаа бол  харилцагч нэг бүрийнхээ бие хүний сэтгэцийн хувийн өвөрмөц онцлог, авир араншин, зан чанар, сэтгэл санааны байдлыг хоромхон хугацаанд анзааран мэдэрч харилцдаг болох асуудал гарч ирнэ. Ялангуяа хүнтэй ажилладаг бүх хүмүүс өндөр бэлтгэгдсэн байх шаардлагатай. Судлаачдын үзэж байгаагаар хүмүүс хоорондын харилцаа алсын зайны болон аман бус харилцааны завсрын байрлалыг эзэлдэг байна.

Харилцааны мөн чанар нь харилцагчаа хүнийх нь хувьд хүндэлж, хүлээн зөвшөөрч сэтгэлээ нээж харилцахын хамтаар бид бол тэгш эрхтэй, нийгмийн нэг адил гишүүн гэдэг байр сууринаас хандах явдал байдаг.

Хүмүүс хоорондын харилцааны тэрхүү зан байдлыг ерөнхийд нь харилцагчдын сэтгэл зүйн төлөв байдал, зан үйлийн онцлог, тогтсон хандлага, байр суурь зэрэг нь бодитой илэрхийлэн тусгаж байдаг. Чухам энэ анхдагч нөхцөл бүрдсэн тохиолдолд бие хүн хоорондын харилцааны дараа дараагийн алхмууд болох мэдээлэл солилцох, харилцан үйлчлэх, бие биенээ ойлгон дэмжих , үл ойлголцох байдлыг даван туулах гэх зэрэг үйлүүд үр дүнтэй болдог.

Бусадтай харилцахдаа тэдний  сэтгэц зан байдлын өвөрмөц онцлог, дахин давтагдашгүй шинжийг үл хайхран өөртэйгээ адилтган хандах нь шууд алдаанд хүргэдэг . Хүмүүс хоорондын харилцааг сайжруулахад буцах холбоог хэрэглэх, нүүр тулан уулзах, харилцааг байнга мэдэрч харилцах явдал онцгой үр дүн өгдөг. Харилцааны арга техникт суралцах явдал нь харилцааны ур чадвар эзэмших хамгийн үр дүнтэй аргын нэг юм. Харилцааны ур чадварыг сайн эзэмшсэн хүн улам бүр өөртөө итгэлтэй болж, харилцагчаа танин мэдэх түүнд ухаалгаар нөлөөлөхийн “амтыг” мэдэрсэн хүмүүс бүхнийг өөрсдөө санаачлан хийдэг төдийгүй хэрэгтэй зүйлд өөрийгөө дайчлан суралцдаг болж эхэлдэг. Энэ бүхэн нь чадварлаг удирдагчийн харилцааны талбарт хийж гүйцэтгэх ажлын нэг нь болж байдаг.

Харилцааны арга хэрэгслийн зөв сонгож сурах нь хүний үнэт зүйлс, соёл, бие хүний хөгжлийн төвшин, боловсрол, тогтсон хандлаг зэрэг олон хүчин зүйлээс нэгэн зэрэг хамаардаг. Аливаа хүн харилцаанд орохын өмнө өөрийн ашиг сонирхол, эрх ашгийг сайтар тунгаан үзэж тэдгээрийг харилцагчтайгаа харьцуулан зохицуулах талаар идэвхтэй ажиллах хэрэгтэй байдаг. Үүний тулд тухайн харилцагчийн бие хүний шинж онцлог, зан үйлийн хэв загварт нийцүүлэн хамгийн үр бүтээлч арга барил, эв дүйг сонгон авах хэрэгтэй болно.
Ингэж харилцагчдаа эхнээс нь таатай сэтгэл төрүүлэх, нөхцөл байдалд зохицуулан хувцаслах, хувь хүн хувцсаа өөрийн царай зүс, биеийн галбир, дүр төрх байдалд тохируулан хувцаслах нь харилцааны арга зүйн нэг илрэл нь болж өгдөг.

Харилцааны ур чадвар

Хүмүүс хоорондын харилцааны ур чадвар гэдэг нь ажил хөдөлмөрийн үр дүнг шууд тодорхойлж чадах хүмүүстэй харилцах эв дүй, ур ухаан, арга барил, дадлын цогц шинж юм. Хүмүүсийн нас, боловсрол, соёл, сэтгэцийн хөгжлийн янз бүрийн төвшин, амьдралын болон ажил мэргэжлийн туршлага тэдний харилцааны ур чадварт хүчтэй нөлөө үзүүлдэг.

Харилцааны ур чадварыг ерөнхий ба тусгай гэж 2 хуваадаг.

Тусгай чадварууд хүний харилцааны ерөнхий чадваруудад суурилан мэргэжлийн болон мэргэшсэн үйлдэл, үйл ажиллагааны явцад хөгждөг.

Тухайлбал: Удирдагч хүмүүсийн хувьд сэтгэн бодох шийдвэр гаргах чадвар илүү чухал байдаг бол эмч багш нарын хувьд хүнийг таних, хүний зан үйл сэтгэл зүйн хөгжлийн цаашдын төлөвийг урьдчилан харах таамаглах чадвар гойд чухал байдаг.

Насанд хүрэгчдийн харилцааны хамгийн тулгамдсан асуудал нь ахуйн өдөр тутмын харилцааны хүрээнээс гарч харилцааны урлагт суралцах замаар ажиллаж амьдарч сурах явдал юм. Харилцааны ур чадварт суралцахын тулд эхлээд сонсох, унших, ярих, илтгэх, бичих гэсэн ерөнхий чадваруудыг эзэмших шаардлагатай.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр1 сар өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт1 сар өмнө

Үйл ажиллагааны тайлан 2022.06.25

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт1 сар өмнө

Гүйцэтгэлийн тайлан 2022.06.25

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

“ОРОЛЦОО” ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Бусад2 сар өмнө

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүртгэж байна.

Ёс зүйн дүрэм3 сар өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео3 сар өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ3 сар өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр1 сар өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ5 сар өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ5 сар өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ5 сар өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ5 сар өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах5 сар өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео6 сар өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео6 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео6 сар өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө