Connect with us

Цаг үеийн мэдээ

“ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” төсөл 2020 онд хэрэгжинэ.

Нийтэлсэн

-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор “Хүүхэд хамгаалагч” төслийг 2020 онд хэрэгжүүлэхээр “Санамж бичиг”-т гарын үсэг зурах арга хэмжээ энэ оны 02 дугаар сарын 19-ний өдөр боллоо.

Арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир нээн үг хэлж, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирч байгаа нөхцөл байдал, “Хүүхэд хамгаалагч” төслийг 2019 онд хэрэгжүүлсэн үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл танилцуулж, оролцогч байгууллагуудын удирдлагууд болон өнгөрсөн онд “Хүүхэд хамгаалагч”-аар ажилласан ахмад ажилтан нар төслийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар харилцан санал солилцов.

Санамж бичигт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нар гарын үсэг зурлаа.

Энэхүү Санамж бичиг нь талууд хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 60 дугаар зарлиг, Засгийн газрын 2019 оны “2019-2020 оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлах тухай” 210 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/116 дугаар тушаалаар баталсан “Хүүхэд хамгаалагч төсөл”-ийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх  чиглэлээр хамтран ажиллах зорилготой юм.

“Хүүхэд хамгаалагч” төслийг 2019 онд анх туршилтаар хэрэгжүүлж, 21 аймгийн төв, нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд сайн дураар ажиллах хүсэлт гаргасан өндөр настны тэтгэвэрт гарсан 194 хүнийг ажиллуулсан бол энэ жил хүүхэд хамгаалагчийн тоог нэмэгдүүлж байгаа бөгөөд цагдаа, цэрэг, эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн байгууллагаас өндөр настны тэтгэвэрт гарсан 65 хүртэлх насны иргэдээс сонгон шалгаруулж,  нийслэлийн 172 хороонд тус бүр 1, 21 аймагт тус бүр 2, улсын хэмжээнд нийт 214 хүүхэд хамгаалагчтай гэрээ байгуулж ажиллуулна.

“Хүүхэд хамгаалагч” эргүүлүүд 2019 онд ажлын өдрүүдэд 1550 чиглэлд ажиллаж, давхардсан тоогоор 150259 хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүчирхийлэлд өртсөн 12 хүүхдийн мэдээллийг хамтарсан багт, гэмт хэрэг, зөрчлийн болон цаг хэтрүүлэн ажиллаж байгаа цахим тоглоомын газруудын талаар цагдаагийн байгууллагад тус тус  мэдээлж, төөрсөн 79, цасан болон шороон шуурганы үеэр хараа хяналтгүй явсан бага насны 183 хүүхдийг гэрт нь хүргэж, хүүхэд шууд эрсдэж болзошгүй 128 тохиолдлоос урьдчилан сэргийлж, зөвшөөрөлгүй газар тамхи татсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан зэрэг 161 зөрчлийг таслан зогсоосон байна. Уг төсөл хэрэгжсэнээр 2019 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 5.3 хувиар буурсан эерэг үр дүн гарчээ.

Төсөл хэрэгжсэнээр хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, хүүхдийг аливаа эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, үүнд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр1 сар өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт1 сар өмнө

Үйл ажиллагааны тайлан 2022.06.25

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт1 сар өмнө

Гүйцэтгэлийн тайлан 2022.06.25

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

“ОРОЛЦОО” ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Бусад2 сар өмнө

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүртгэж байна.

Ёс зүйн дүрэм3 сар өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео3 сар өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ3 сар өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр1 сар өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ5 сар өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ5 сар өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ5 сар өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ5 сар өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах5 сар өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео6 сар өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео6 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео6 сар өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө