Connect with us

Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн долоо хоногийн тойм

Published

on

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны хоёрдугаар сарын 22-ноос хоёрдугаар сарын 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хөл хорио дуустал гадаад улс орон руу зорчихгүй

Шинэ коронавирус тархахаас урьчилсан сэргийлэх зорилгоор төр захиргааны байгууллагуудаас шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлж, 2020 оны 3 сарын 30-ны өдрийг хүртэл бүрэн дунд сургууль болон их дээд сургууль,  цэцэрлэг, коллежийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргаад байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор  03 тоот тушаал гаргажээ. Тушаалд дурьдсанаар нийслэлийн төрийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид төрийн болон хувийн ажлаар гадаад улс орнууд руу болон хөдөө орон нутаг руу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл явахгүй байх, зайлшгүй гадаад улс руу явах шаардлага гарсан тохиолдолд Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлэх, тушаал  шийдвэрийг зөрчсөн албан хаагчид хариуцлага тооцохыг байгууллагын дарга нарт үүрэг болгожээ.

Олон нийт цуглаж болзошгүй газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсоолоо

Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, CoVid19 -ын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор иргэдийг аюулгүй байлгах, эрсдэлээс хол байх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Нийслэлийн онцгой комиссын дарга С.Амарсайхан урьдчилан сэргийлэх чиглэлд авах зарим арга хэмжээний талаарх шийдвэрийг танилцууллаа. Үүнд: Хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг УОК-ын шийдвэрийн дагуу тусгай хуваарьт шилжүүлж,тусгай зохицуулалттайгаар иргэдэд хүргэх, Эрүүл мэндийн шалтгаан, ар гэрийн гачигдал, хотод тусгай үүрэг гүйцэтгэх албан томилолттой гэсэн гурван шалтгаанаас бусад ямар ч шалтаг шалтгаантай байсан нийслэл болон хөдөө орон нутаг руу явах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өдрийн найман цаг хүртэл хатуу хориглов. Баар, цэнгээний газрууд, караоке, фитнесс, саун, иог, цэнгээнт бүжиг, дэн буудал, амралтын газар, цанын бааз зэргийн  үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсоов.Нийслэлийн нутгийн захиргааны бүх албан хаагчдыг гадаадад амралт, сургалт, томилолтоор явахыг хориглов. Ресторан, кафены үйл ажиллагааг оройн 22 цаг хүртэл ажиллуулахаар болов. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг бүх дүүргийн Засаг дарга, мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.

Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Цаг үеийн нөхцөл байдлын талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.Өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 17 өрх  Яаралтай түргэн тусламжийн төвд хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмжийг авсан байна. Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 38 хувиар, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 35 хувиар тус тус буурсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээллээ. Агаарын чанарын мэдээллийн хувьд PM10 тоосонцор өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 40 хувиар, PM 2.5 тоосонцор 55 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Сар шинийн өдрүүдэд сайжруулсан түлшний хомсдол үүссэн талаар иргэдийн зүгээс гомдол ирээгүй, түлшний түгээлт нийлүүлэлт, борлуулалт хэвийн ажиллажээ.“Covid-19” буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн 6000 гаруй албан хаагчид эргүүл хийж, иргэдэд зөвлөмж мэдээллийг хүргэж ажиллаж байгаа. Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын шийдвэрээр бар, цэнгээний газрууд, караоке, фитнесс, саун, иог, цэнгээнт бүжиг, дэн буудал, амралтын газар, цанын бааз зэргийн  үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсоосон юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг тусгай хуваарьт шилжүүлж, өглөө 07.00 -10.00, орой 17.00-21.00 цагт хэвийн үйлчлэх бөгөөд өдрийн цагаар цөөн тооны автобусыг үйлчилгээнд гаргахаар болжээ.

Авто замын тэмдэг, тэмдэглэгээг стандартад нийцүүлж шинэчлэх үүрэг чиглэл өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Нийслэлийн замын хөдөлгөөн, төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудтай уулзаж авто замын хэвтээ, босоо тэмдэглэгээг стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэх талаар үүрэг чиглэл болгов. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-н гэхэд авто замын босоо тэмдэглэгээг шинэчилж дуусгах, зургаадугаар сарын 15-н гэхэд авто замын хэвтээ тэмдэглэгээг шинэчилж дуусгах үүрэг чиглэлийг хотын Захирагч холбогдох албан тушаалтнуудад өглөө

Нийтийн тээврийг өдрийн цагаар цөөн тоогоор үйлчилгээнд гаргана

Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна. Нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу өглөөний 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байна. Харин өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус үйлчилж байгаа бол  өдрийн цагаар нийтийн тээврийн хэрэгслийн тоог цөөрүүлэх юм.Мөн хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:5 Налайх, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн найман чиглэлд  ажилдаа ирж очих иргэдийн зорчих эрэлтийг хангах үүднээс өглөө 06:30 – 07:40, орой 18:30 – 19:30 цагуудад үйлчилгээг үзүүлж байна.

Шалган нэвтрүүлэх 6 товчоодоор хотруу нэвтрэх, хотоос гарах иргэдээс асуумж авна

Дэлхийн 37 орны 80 гаруй мянган хүнд халдварлагдаад байгаа шинэ коронавирус тархахаас урьчилсан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, салбарын яамд, Улсын Онцгой комисс, Нийслэлийн ЗДТГ, НОК-өөс өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа билээ. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын холбогдох албан тушаалтнууд Монгол дах Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нарын албаны хүмүүстэй уулзаж, COVID-19  халдвараас  урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг хянах, мэдээллийн дата бааз үүсгэх зорилгоор 80 гаруй улсад онц байдлын үед ашигладаг DTM асуумж-аргачлалыг нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор орж, гарч байгаа автомашинтай зорчигчдоос асууж хэрэгжүүлэх төслийн талаар ярилцан санал солилцлоо. НЗДТГ, НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага хамтран уг төслийг Хот хоорондын замыг нээх өдөр буюу 02 сарын 27-ний пүрэв гарагийн 08:00 цагаас эхлэн нийслэл руу орох, нийслэлээс гарах чиглэлд 6 шалган нэвтрүүлэх товчоод дээр хэрэгжүүлж эхлэх бөгөөд төслийн ажилтнуудын зүгээс жолооч, зорчигчоос зорчигчдоос ХААНААС ИРЖ БАЙГАА, ХААНА ОЧИХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ асуумж хэлбэрээр авч, авто машин  тус бүрт зорчигчийн тооноос хамаарч 10-30 секунтэд багтаан асуумжаа авах аж.

Хотын дарга “Санитол” үйлдвэрлэх нөөцийн асуудлыг шийдвэрлэв

Хотын захирагч С.Амарсайхан Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Монхимо” ХХК-ий эмийн үйлдвэрт ажиллалаа. Энэ үйлдвэр нь монголдоо төдийгүй гадаадад олон нэр төрлийн ариутгал халдваргүйжүүлэлтийн болон билогийн идэхвхит эм, эмийн бүтээгдэхүүнээ худалдаалдаг. Гамшиг эрсдлийн өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа энэ цагт тус үйлдвэрийн гол бүтээгдэхүүн болох гар ариутган халдваргүйжүүлэгч гель “Санитол”-ийг үйлдвэрлэхээр гурван ээлжээр 24 цагаар ажиллан бүтээгдэхүүнээ нэн шаардлагатай газруудад нийлүүлж байгаа гэнэ. Тус үйлдвэрт үйлдвэрлэдэг гар халдваргүйжүүлэгч гель “Санитол” энэхүү бүтээгдэхүүнээр улсынхаа хэрэглээг бүрэн хангадаг гэнэ. Өдөрт  3-5 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай ч уг бүтээгдэхүүний түүхий эд болох хүнсний зориулалттай спиртийн нөөц хомсдож байгааг тус үйлдвэрийн захирал М.Ариунаа хотын даргад хэллээ. Хотын дарга энэ талаар “АПУ” ХК-ий удирдлагуудтай тэр даруй утсаар ярьж үдээс хойш гэхэд “АПУ” ХК гурван тонн хүнсний спиртийг “Монхимо” эмийн үйлдвэрт нийлүүлэхээр болсон байна. “Монхимо” эмийн үйлдвэрийн захирал М.Ариунаа бүтээгдэхүүний нөөцийг шийдсэн Хотын даргад талархлаа илэрхийллээ.

Коронавирусын халдвараас урьчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх Нийслэлийн Засаг даргын  захирамж гарлаа

Дэлхийн 37 улсад тархаж, иргэдэд агаар дуслын замаар халдварлах аюулыг буй болгоод байгаа шинэ коронавирусын /COVID-19/ халдварт өвчний тархалт хөрш зэргэлдээх улс орнуудад буурахгүй байгаатай холбогдуулан өнөөдөр Улсын Онцгой комисс хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс 97 хувийн ирцтэйгээр  өргөтгөсөн хуралдаан хийж, тус хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, Иргэндийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223  тоот захирамж гарлаа. Захирамжийн агуулга нь нийслэлийн иргэдийг коронавирусын халдвараас хамгаалах, түүнд өртөхөөс урьчилсан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэжээ.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Цаг үеийн мэдээ3 days өмнө

0-3 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХОД ТАВИГДАХ ШАЛГУУР, НӨХЦӨЛ ТОДОРХОЙ БОЛЛОО

Цаг үеийн мэдээ4 days өмнө

УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Цаг үеийн мэдээ4 days өмнө

Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд зориулсан төрийн 20 үйлчилгээ “E-MONGOLIA”-д нэмэгдлээ

Цаг үеийн мэдээ6 days өмнө

НИЙСЛЭЛИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ЗАРЛАГЫН 6-Р САРЫН МЭДЭЭ

Цаг үеийн мэдээ2 weeks өмнө

ШИЛДЭГ “START UP” ЗАЛУУЧУУДАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАРЛАЛ

Цаг үеийн мэдээ3 weeks өмнө

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 671 АЖЛЫН БАЙРЫГ НЭЭЛТТЭЙ ЗАРЛАЛАА

Цаг үеийн мэдээ3 weeks өмнө

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Түр хорооны гишүүд дэмжлээ

Ил тод байдал3 weeks өмнө

БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

Ил тод байдал3 weeks өмнө

БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Uncategorized4 weeks өмнө

15-34 насны ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Авлигын эсрэг үйл ажиллагаа4 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа4 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ8 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө8 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө8 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео10 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео12 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 year өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе