Connect with us

Цаг үеийн мэдээ

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ – ӨДӨРЛӨГ

Published

on

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг дүүрэг, хороодын онцлог, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан нийслэлийн хэмжээнд түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Нэг өрх-Нэг ажлын байр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх, иргэд ажил мэргэжлийн ирээдүйгээ зөв баримжаалж, сурч, ажиллаж, хөгжих боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс иргэд, аж ахуйн нэгж байгуулагад хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг цэгээс үзүүлж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажиллаж, ажилд зуучлах үйлчилгээнд шинэ арга хэлбэрийг туршин нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. 2019 онд нийт 35 удаагийн Ажлын байрны өдөрлөг, мөн онлайн зуучлалын арга хэмжээ зохион байгуулж нийт 22000 орчим иргэнийг ажлын шууд ярилцлагад хамруулсан бөгөөд энэ удаад “Ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээг танилцуулах өдөрлөг”-ийг анх удаа зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн хамтран ажил мэргэжлийн зөвлөгөө, сэтгэл зүйн тест оношилгоо, мэргэжлийн сонирхол тодорхойлох оношилгоо, бие хүний зан төлвийн оношилгоо, хөдөлмөрийн харилцааны талаарх хууль зүйн зөвлөгөө, “Тогтвортой ажлын байр” сэдэвт ажил олгогчдын хэлэлцүүлэг зэргийг нэг дор зохион байгуулж байгаа юм. Мөн энэ үеэр “Үлэмж гросерс” ХХК-ийн Ажлын байрны өдөрлөг 2019 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний хооронд 2 өдөр үргэлжлэх бөгөөд 140 орчим нээлттэй ажлын байранд ажлын шууд ярилцлага хийгдэж байна. Түүнчлэн Дэлхийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйчилгээний ерөнхий газраас зохион байгуулан хэрэгжүүлж буй Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтанд иргэдийг бүртгэж байна. Энэхүү сургалт нь сонгосон мэргэжлээс шалтгаалж 16-20 долоо хоног үргэлжлэх ба модульт сургалт, мэргэжлийн сургалт /8 мэргэжил/, ажлын байран дээрх дадлага, ажил хайх ур чадварын сургалт, сургалтын дараах дэмжлэг, чадамжийн хөндлөнгийн үнэлгээ зэрэг үе шаттай хэрэгжинэ. Сургалтанд хамрагдсан иргэд тухайн мэргэшлийн 2-р түвшний чадамжийг бүрэн эзэмших, ажил эрхлэхэд шаардагадах цогц ур чадварт суралцах, 100% үнэ төлбөргүй хамрагдах төдийгүй сургалт дадлагын хугацаанд хоол унааны зардлыг өдрийн 5000 төгрөгөөр тооцож авах зэрэг боломжуудыг эдэлнэ. Цогц сургалтад хамрагдахыг хүссэн иргэд 2019 оны 11 дүгээр сарын 25-ныг хүртэл хугацаанд Дүнжингарав дахь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв болон харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандаж бүртгүүлэх боломжтой. /Бүртгүүлэхдээ байнгын, эсвэл түр оршин суугчийн хорооны тодорхойлолтыг авч ирэн, хөдөлмөрийн мэргэжилтнээс сургалтад суух хүсэлтийн анкетыг авч бөглөнө/


👉Зохион байгуулагдах үйл ажиллагаа:
Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх
Хөдөлмөрийн харилцааны чиглэлээр хууль зүйн зөвлөгөө өгөх
Сэтгэл зүйн анхан шатны тестүүд
Мэргэжлийн сонирхлын оношилгоо
Бие хүний зан төлвийн оношилгоо
Ажил хайж буй иргэдэд чиглэсэн сургалт
Ажил олгогчдын “Тогтвортой ажлын байр” хэлэлцүүлэг
🕙Хэзээ: 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
11.00-15.00 цагт
👉Хаана: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд

Сурталчилгаа
Сурталчилгаа
Цаг үеийн мэдээ3 days өмнө

0-3 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХОД ТАВИГДАХ ШАЛГУУР, НӨХЦӨЛ ТОДОРХОЙ БОЛЛОО

Цаг үеийн мэдээ4 days өмнө

УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Цаг үеийн мэдээ4 days өмнө

Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд зориулсан төрийн 20 үйлчилгээ “E-MONGOLIA”-д нэмэгдлээ

Цаг үеийн мэдээ6 days өмнө

НИЙСЛЭЛИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ЗАРЛАГЫН 6-Р САРЫН МЭДЭЭ

Цаг үеийн мэдээ2 weeks өмнө

ШИЛДЭГ “START UP” ЗАЛУУЧУУДАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАРЛАЛ

Цаг үеийн мэдээ3 weeks өмнө

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 671 АЖЛЫН БАЙРЫГ НЭЭЛТТЭЙ ЗАРЛАЛАА

Цаг үеийн мэдээ3 weeks өмнө

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Түр хорооны гишүүд дэмжлээ

Ил тод байдал3 weeks өмнө

БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

Ил тод байдал3 weeks өмнө

БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Uncategorized4 weeks өмнө

15-34 насны ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Авлигын эсрэг үйл ажиллагаа4 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа4 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ8 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө8 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө8 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео10 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео12 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 year өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе