Connect with us

Цаг үеийн мэдээ

“ХӨДӨЛГӨӨНТ БИРЖ” үйл ажиллагааны намрын арга хэмжээ эхэллээ.

Published

on

“ХӨДӨЛГӨӨНТ БИРЖ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НАМРЫН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх, алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “Хөдөлгөөнт бирж” үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Тус үйл ажиллагааг 2019 онд 2 үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний үе шатыг 5, 6 дугаар сард дүүргийн ХХҮХ-үүдтэй хамтран зохион байгуулсан.

Хөдөлгөөнт бирж үйл ажиллагааны хоёрдугаар үе шатыг 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдрийн хооронд хуваарийн дагуу зохион байгуулж, ажилгүй иргэдийг бүртгэх, ажилд зуучлах,  ажил мэргэжлийн чиг баримжаа олгох  болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх  зэрэг хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг нэг цэгээс хүргэж байна.

Батлагдсан хуваарийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 16-17-нд Баянзүрх, 18-нд Баянгол, 19-20-нд Хан-Уул, 23-24-нд Чингэлтэй, 25-26-нд Сонгинохайрхан, 27-нд Сүхбаатар дүүргүүдэд тус тус ажиллана.

Иргэд та бүхэн Хөдөлгөөнт бирж  үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн 75111896 дугаараас тодруулан идэвхтэй оролцоно уу.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ5 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө5 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө5 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео10 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео11 months өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе