Connect with us

Цаг үеийн мэдээ

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД, ОЛОН НИЙТЭД ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ /DEMO DAY/ АМЖИЛТТАЙ БОЛЖ ШИЛДЭГ ГАРААНЫ БИЗНЕСҮҮД ТОДОРЛОО

Published

on

Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээний сүүлийн шат болох Хөрөнгө оруулагчид, олон нийтэд төслөө танилцуулах /Demo Day/ арга хэмжээ 12 дугаар сарын 15-ны өдөр Pro one оффисын 18 давхарын “Шинэ эхлэх цэг” НҮТББ-ын байранд зохион байгуулагдсан.

Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний мэргэжилтэн Д.Батмөнх, гарааны бизнесээ эхлүүлэн амжилттай яваа энтрепренер хүмүүс болон гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуучууд оролцсон. Арга хэмжээний хөтөлбөрийн дагуу дүүргүүдээс шалгарсан шилдэг 11 баг өөрсдийн гарааны бизнесийн танилцуулгыг 5 минутанд багтаан шүүгчидэд танилцуулж нэмэлт цагаар шүүгчдийн асуултанд хариулж өрсөлдсөн.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн Хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан эксперт М.Галсансар, I Hotel ХХК-ыг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Золбадрал, Lhamour брэндийн үүсгэн байгуулагч, ерөнхий технологич Д.Хулан, Дэлхийн банкны Олон улсын зөвлөх Г.Энхболор нар байсан.

Шүүгчид тус бүр танилцуулгын явцад үнэлэлт дүгнэлтээ өгч, сонгон шалгаруулалтын хурал хийж цаашид урт хугацаанд тогтвортой үргэлжлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, туршлагатай шилдэг гарааны 6 багийг санал нэгтэйгээр дэмжсэн. Үүнд:

1-р байр: Оюутан киоск

2-р байр: Цэгц брэнд

3-р байр: Үнэгхэн брэнд

4-р байр: Bakery garden

5-р байр: Кино кафе

6-р байр: Аригун тоглоом зэрэг байлаа.

Хөрөнгө оруулагчид, олон нийтэд төслөө танилцуулах арга хэмжээнд шилдэг гарааны бизнесээр шалгарсан дээрхи 6 багт тус бүр 10,000,000 төгрөгийн буюу нийт 60,000,000 төгрөгийн гарааны санхүүгийн дэмжлэгийг олгон ажиллалаа.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ5 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө5 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө5 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео10 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео11 months өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе