Connect with us

Цаг үеийн мэдээ

Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалж буй иргэд 60 гаруй сая төгрөгийн ургац хураан аваад байна

Published

on

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Д.Энхтөр болон Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын албаны хүмүүс өнөөдөр “AGRO UB PARK”-д бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалж буй иргэдийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөр болон Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс батласан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г зохион байгуулж, нийслэлийн төвийн 6 дүүргийн 566 өрхийн бүртгэлтэй 566 иргэнийг хамруулсан. Тус арга хэмжээний хүрээнд 18-23 хүнээс бүрдсэн 28 бүлэг ажиллаж байгаа юм.

“Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-ний хүрээнд хүнсний ногоо тариалах хүсэлтэй, 40-өөс дээш насны ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтанд оруулж, тодорхой төлөвлөгөөний дагуу хүнсний ногоо тариалах арга барилд сурган, чадавхижууллаа. Тодруулбал: “Тариалалтын технологи, ХАБЭА-н анхан шатны мэдлэг олгох” тэнхимийн сургалтанд 150 иргэн, “Хүлэмжийн нарийн ногоо арчлах, хамгаалах, даршлах практик сургалтад 45 иргэнийг тус тус хамруулж ажиллалаа.

 

2017 онд хөтөлбөрт хамрагдсан иргэдийн 28 бүлэг тус бүрт нэг га талбайг хуваарилж, 28 га талбайд төмс, 26 хүлэмжинд нарийн ногоо тус тус тариалсан. Арга хэмжээнд хамрагдсан иргэд өнөөдрийн байдлаар 26 хүлэмжээс 20,8кг огурци, 1560 кг помидорь, 1560 кг чинжүү буюу мөнгөн дүнгээр 60 гаруй сая төгрөгийн нарийн ногоо хураан авч, өрхийн хэрэгцээндээ болон амьжиргаагаа дээшлүүлсэн үр дүнтэй байна. Мөн ирэх Есдүгээр сард 250 тонн төмс хурааж авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

 

Иргэдийн хувьд хөтөлбөрт хамрагдснаар өөрөө өөртөө ажлын байр бий болгож, хүнсний ногоо тариалах арга зүйд суралцан, өрхийн орлогоо нэмэгдүүлэх ач холбогдолтой байгааг сайшааж байлаа. Тэдэнд олгогдсон талбайдаа ногоо тариалж, өрхийн хэрэгцээгээ хангахаас гадна борлуулж орлого олоход нь мөн Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар дэмжлэг үзүүлдэг.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Цаг үеийн мэдээ2 days өмнө

Д.Сумъяабазар: Өглөөний жишиг гудамжийг дүүрэг бүрд үе шаттай байгуулна

Цаг үеийн мэдээ2 weeks өмнө

0-3 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХОД ТАВИГДАХ ШАЛГУУР, НӨХЦӨЛ ТОДОРХОЙ БОЛЛОО

Цаг үеийн мэдээ2 weeks өмнө

УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Цаг үеийн мэдээ2 weeks өмнө

Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд зориулсан төрийн 20 үйлчилгээ “E-MONGOLIA”-д нэмэгдлээ

Цаг үеийн мэдээ2 weeks өмнө

НИЙСЛЭЛИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ЗАРЛАГЫН 6-Р САРЫН МЭДЭЭ

Цаг үеийн мэдээ4 weeks өмнө

ШИЛДЭГ “START UP” ЗАЛУУЧУУДАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАРЛАЛ

Цаг үеийн мэдээ4 weeks өмнө

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 671 АЖЛЫН БАЙРЫГ НЭЭЛТТЭЙ ЗАРЛАЛАА

Цаг үеийн мэдээ1 month өмнө

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Түр хорооны гишүүд дэмжлээ

Ил тод байдал1 month өмнө

БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

Ил тод байдал1 month өмнө

БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Авлигын эсрэг үйл ажиллагаа4 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа4 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ8 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө8 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө8 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео10 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео1 year өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 year өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе