Connect with us

Цаг үеийн мэдээ

НХЭГ-ын хамт олон “Ажилд хүрэх зам” бүтээлтэй танилцлаа

Published

on

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын хамт олон өнөөдөр LEAD Mongolia хөтөлбөрийн “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах төслийн баг”-ийн бүтээл “Ажилд хүрэх зам” баримтат киног үзэж, сонирхлоо.

 

Уг кино нь ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдлын цаад шалтгаануудын олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Кино нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж, хөдөөнөөс малаа алдаад нүүж ирсэн айлын өрлөгчин охин, сонсголын бэрхшээлтэй залуу гэсэн 3 дүрийн ажилтай болж, амьдралаа дээшлүүлэх гэсэн хүсэл тэмүүлэл, учирч буй саад бэрхшээлүүдийн талаар өгүүлжээ.

 

Манай улсад 12 мянга гаруй сонсголын бэрхшээлтэй иргэн байдаг. Эдгээр иргэн төрөөс сар бүр 141 мянган төгрөгийн халамж хүртэж, амьдардаг. Хэдий хуулиндаа хөгжлийн бэрхшээлтэй эсвэл одой иргэнийг ажилд заавал авах квот тогтоож өгсөн ч ажил олгогчид ихэвчлэн эрсдлээс айсандаа эсвэл зүгээр л төвөгшөөсөндөө нөхөн төлбөр төлчихдөг гэжээ. Үүнээс гадна нийт техник мэргэжлийн боловсролтой төгсөгчдийн 30% нь зах зээлд ажилгүй байна. Мөн ажил хайгчдын 50 хувь нь хүмүүс таньдаг хүнээ ажилд авдаг. Идэвхитэй ажил хайгчдын 48% нь 6 сараас дээш ажил олдохгүй байна гэдгийг уг кинонд онцолжээ.

 

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь дээрх зорилтот иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, зөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилладаг. Тухайлбал: Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар аж ахуй эрхлэлтийн сургалт, ажил олгогчийг дэмжих, ажлын байрны түрээсийн төлбөрийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж, ажиллаж байна. Энэ хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрын дэмжих хөтөлбөр”-ийн ажлын байрны түрээсийн хөнгөлөлтөнд нийт 99 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулж, 40%-ийн хөнгөлөлт эдлүүлэх юм. Мөн 905 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд аж ахуй эрхлэгчийн сургалтыг мэргэжлийн сургалтын төвүүдтэй хамтран явуулахаар ажиллаж байна. Мөн МСҮТ-ийг төгсөгчдийн ажлыг байрыг дэмжих зорилготой “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа тухайгаа төслийн багийнханд дуулгаж, цаашид эдгээр иргэдэд ээлтэй нийгэм бий болгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд хэрхэн хамтарч ажиллах, юунд анхаарах вэ зэргээр санал бодлоо солилцсон юм. Тус киноны танилцуулгыг доорх линкээр үзээрэй.

 

.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ5 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө5 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө5 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео10 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео11 months өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе