Connect with us

Цаг үеийн мэдээ

Г.Ганзориг: Гарааны бизнесийн талаарх ойлголтыг мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран залуучууддаа олгож байна

Published

on

Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс батлагдсан хөтөлбөрүүдийн нэг нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой  “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих” хөтөлбөр.  Тус хөтөлбөрийн талаар товч мэдээллийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзоригоос тодрууллаа.

 

– “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих” хөтөлбөрийн зорилго юу вэ?

– Залуучууд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийг аж ахуй, бизнес эрхлэх ур чадвар, шинэлэг санаанд тулгуурлан, гарааны болон санхүүгийн дэмжлэг олгох, бизнесээ тогтвортой эрхлэх боломжоор нь дэмжих, байнгын ажлын байртай болгох нь хөтөлбөрийн зорилго. Тус хөтөлбөрийг энэ жил шинээр хэрэгжүүлж байгаагаараа онцлог. Хөтөлбөрт 15-34 насны залуусыг хамруулан, тэдэнд гарааны бизнес эрхлэх арга зүй, зөвлөгөө, дэмжлэгийг үзүүлж ажиллаж байна. Тухайлахад: Гарааны бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ?, Хэрхэн хөрөнгө оруулалтаа босгож, бизнесээ төлөвлөн, багаа бүрдүүлэх вэ? зэрэг ойлголтуудыг өгөх үүднээс StartUp Mongolia ТББ-тай хамтран, үе шаттай сургалтууд зохион байгуулж эхэлсэн. Мөн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгч болон төгсөгчдийн бүлэгт санхүүгийн дэмжлэг олгох /Эргэн төлөлтийн хугацаа 24 сар байна/, ажлын байрны түрээсийн хөнгөлөлт үзүүлэх, тэдэнд аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

– Хөтөлбөрийн хүрээнд ямар ямар ажил хийгдэх вэ? Хөтөлбөрт хамрагдах нөхцлийн тухайд…?

– Гарааны бизнес эрхлэх бүлгийн гишүүдэд гарааны бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аж ахуй эрхлэх бизнес загвар боловсруулах сэтгэлгээний сургалт зохион байгуулна. Залуучуудын гарааны бизнесийн санааг баяжуулах, сайн туршлага жишээг мэргэжлийн зөвлөхүүдийн тусламжтайгаар хөгжүүлэх, өрсөлдүүлэх зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулж ажиллана. Ингээд шилдэг гарааны бизнесийн төслийг сонгон шалгаруулж, эхний байранд шалгарсан төсөлд 10,0 сая төгрөгийг эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгоно. Санхүүгийн дэмжлэгийг 24 сарын дотор 100 хувь эргүүлэн төлнө гэсэн нөхцөлтэй. Энэ хүрээнд бид төлөвлөгөө гарган, ажиллаж байна.

 

 

StartUp Mongolia ТББ-ын үүсгэн байгуулагч З.Билэгбаатар

  • StartUp буюу гарааны бизнес гэж юу вэ?
  • StartUp нь томхон компанийн жижигрүүлсэн хувилбар биш бөгөөд бизнес моделийн хайгуул хийдэг байгууллага юм. Гарааны компанид бизнес модель асар чухал үүрэгтэй. StartUp нь бизнесийн модель, хэрэглэгчид болоод бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хайгуул хийдэг. Тиймээс уг хайгуулын шатандаа явж буй компанийг гарааны буюу StartUp гэж нэрлэдэг. Мөн байгуулагдаад удаагүй, дөнгөж санаан дээрээ эрэл хайгуул хийж буй хэлбэртэй байхаас гадна олон сая, тэмбум ам.доллараар үнэлэгдэх мөнгө босгосон StartUp-ууд байдаг.
  • StartUp буюу гарааны бизнесийн санхүүжилт босгох зарчим?
  • StartUp-ын хувьд санхүүжилт босгохоос эхлээд гүйцэтгэл хийдэг томоон компаниас тэс өөр загвараар ажиллах ёстой. Тиймээс санхүүгийн зээл тусламж авахад хүндрэл үүсдэг. Арилжааны банк санхүүгийн зээл олгохдоо наад зах нь гурван жилийн бизнесийн туршлагатай байх болон барьцаа хөрөнгө шаардах зэргээр олон шаардлага тавьдаг. Гэтэл хэдхэн сарын өмнө байгуулагдсан гарааны компани арилжааны банкны шаардлагыг биелүүлэх боломжгүй. Тиймээс уламжлалт банкны системээс мөнгө босгох боломжгүй болдог. Харин Angel investors, VC зэрэг санхүүжилт босгох аргууд байдаг. Сүүлийн үед Crowdfunding буюу олон нийтээс хөрөнгө босгох зарчим дэлгэрч байна.
  • StartUp буюу гарааны бизнесийн дампуурдаг шалтгаан?
  • Гарааны бизнес дампуурах олон шалтгаан байдаг ч хамгийн түгээмэл нь StartUp-ийн гол үзүүлэлт буюу хайгуулын шатыг орхигдуулдагтай холбоотой юм. Олон жилийн дадлага туршлагатай томоохон компани, корпорациудын хувьд бүтээгдэхүүн болоод хэрэглэгчид нь хэдийнэ тодорхой болсон байдаг учраас гүйцэтгэл хийдэг. Гэтэл StartUp-ууд хайгуулын шатыг алгасч гүйцэтгэл хийхийг оролдсоноор дампуурах эрсдэл өсдөг аж.
  • Монголд StartUp эхлүүлэх боломж?
  • StartUp-ийг эхлүүлэхэд эко систем буюу гарааны бизнес эрхлэх таатай орчин бүрэлдсэн байх чухал байдаг. Харин манай орны хувьд StartUp-ийн эко системийн хөгжил хангалтгүй, муу үзүүлэлтэй. Эко системд соёл гэж зүйл байдаг бөгөөд энэ нь нийгмийн соёлоос тэс өөр ойлголт юм.
  • Мөн нэг тулгамдсан асуудал нь санхүүжилтын хүндрэл. Манай орны санхүүгийн системийн 95 хувь нь арилжааны банкууд дээр тогтдог. Харин үлдсэн таван хувь нь банк бус санхүүгийн байгууллага болон ломбардын хэлбэртэй оршиж байна. Ийм санхүүгийн загварчлалтай оронд гарааны компани хөрөнгө босгох боломж маш хүнд бөгөөд бараг боломжгүй. Гэвч энэ бүх эрсдэлийг даван туулж амжилттай үйл ажиллагаа явуулж буй олон StartUp манайд байгааг дуулгахад таатай байна.
  • Монголд аль салбарт StartUp эхлүүлвэл илүү өгөөжтэй вэ?
  • Монголын эдийн засгийг бүхлээр авч үзвэл уул уурхай, эрчим хүч, уламжлалт газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхлэх боломж асар их байдаг. Тиймээс гарааны компанийн хувьд эдгээр салбарт орох бүрэн боломжтой. Гэвч уул уурхайн салбарт StartUp эхлүүлэх гэж байна гээд гууд уурхай эзэмшинэ гэсэн үг биш. Харин тус салбарт хамгийн их тулгамдаж, үгүйлэгдэж, дутагдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх нөөц боломжийг судлах хэрэгтэй. Улмаар түүнд түшиглэсэн бизнес эрхэлж болох юм. Мөн газар тариалангийн салбарт манай оронд нутагшаагүй, шинэ сортыг оруулж ирэх замаар StartUp эхлүүлж болно. Ер нь аль ч салбарт гарааны бизнес эрхлэх боломжтой хэдий ч инновацлаг, өвөрмөц, үнэ цэнэтэй байдлыг хадгалж чадсанаар амжилтанд хүрдэг.
  • Гарааны бизнес эрхлэх гэж буй хүмүүс мэдлэг мэдээллийг хэрхэн олж авах боломжтой вэ?
  • Монголчууд бизнесийн боловсролтой. Нэн ялангуяа компани удирдах, маркетинг, менежер байх тал дээр ярих юмгүй сайн. Гэвч гүйцэтгэл болон хайгуул хийх хоёр олон ялгаатай, тэс өөр зүйл учраас гарааны бизнесийн боловсрол дутмаг байдаг. Тиймээс StartUp-ын талаар уншиж судлах хэрэгтэй. Хамгийн гол нь аливаа шинэ санааг хэрэгжүүлэхийн тулд зоригтой алхам хийж, туршиж үз. Алдаж үзэж байж туршлага хуримтлуулдаг шүү дээ. Дэлхийд зартай амжилттай бизнесмэнүүд нэгэн цагт зоригтой алхам хийж бизнесээ эхлүүлж байсан. Зарим нь олон удаа унаж боссон бишгүй түүх бий. Гэвч тэдний онцлог шинж чанар нь хэзээ ч бууж өгөөгүй явдал юм. Тэд шантралгүй тэмцсэн учраас өнөөдрийн өндөрлөгт хүрсэн гэдгийг бүгд мэдэх биз ээ.
  • StartUp эхлүүлж буй хэн бүхэнд хүргэх зөвлөгөө?
  • Өөрийгөө хөгжүүүлж мэдлэг боловсролоо дээшлүүл. Судалгаан дээр үндэслэн бизнесээ эхлүүл. Гэхдээ том компанийн загварыг хуулбарлаж болохгүй гэдгийг онцгойлон анхаарах хэрэгтэй. Харин StartUp-ийн зарчмын дагуу ажиллаж байж амжилтанд хүрнэ.
  • StartUp Mongolia ТББ-ийн тухай товчхон?
  • Бид гарааны компаниудыг сургах, дэмжих, хөгжлийг нь хурдасгах чиглэлээр зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд 400 гаруй компанитай хамтарч ажилласан. Хэдийгээр StartUp компанийн дампуурах эрсдэл өндөр байдаг ч бид олон гарааны бизнесийг амжилттай босгож чадсанаараа бахархдаг.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүйг эндээс харна уу.

http://www.ubbirj.ub.gov.mn/static.php?id=24

Сурталчилгаа
Сурталчилгаа
Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ5 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө5 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө5 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео10 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео11 months өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе