Connect with us

Цаг үеийн мэдээ

“Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-нд хамрагдсан иргэдийг чадавхижуулах сургалт боллоо

Published

on

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас 2017 оны 07 сарын 05-ны өдөр буюу Өнөөдөр Нийслэлийн Засаг захиргааны байрны Иргэний танхимд “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ” сургалт зохион байгууллаа. Сургалтанд “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-нд хамрагдсан Нийслэлийн харьяат иргэд, аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулах эрх авсан байгууллагууд оролцлоо.

 

Сургалтын гол зорилго нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г иргэд олон нийтэд таниулах, арга хэмжээний танилцуулга, хэрэгжилтийн мэдээ, мэдээллийг хүргэх, тариалсан хүнсний ногоогоо арчлах, тарих арга аргачлалд сургах анхан шатны мэдлэг олгох, хөтөлбөрт хамрагдаж буй иргэдийг чадавхижуулах юм.

 

Сургалтыг нээж Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг үг хэллээ. Мөн тус газрын мэргэжилтэн, зөвлөхүүд хөтөлбөрт хамрагдаж буй бүлгийн зохион байгуулалтанд орсон иргэдэд хөтөлбөрийн талаарх мэдээлэл хийж, иргэдэд тариалалтын технологийн талаарх ойлголт өглөө. Түүнчлэн талбайн болон хүлэмжийн ногооны тариалалт хийх арга аргачлал, хөтөлбөрийн явц, аж ахуй эрхлэлт, санхүүгийн чиглэлийн ойлголт олгох зэрэг мэдээлэл, зөвлөгөөг сургалтаар дамжуулан өглөө.

Энэ жилийн тухайд дээрх арга хэмжээнд ажилгүй иргэдийг ажилтай, орлоготой болгох үүднээс 566 иргэн хамруулан, 28 га талбайд хүнсний ногоо тариалах, ургуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ5 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө5 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө5 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео10 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео11 months өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе