Connect with us

Худалдан авах ажиллагааны урилга

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч болон төгсөгчдийн бүлэгт санхүүгийн дэмжлэг олгох ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Published

on

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч болон төгсөгчдийн бүлэгт санхүүгийн дэмжлэг олгох”

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг 2017 онд хэрэгжүүлэх хүрээнд санхүүгийн дэмжлэг олгох төслийг сонгон шалгаруулах тул “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг зохион байгуулах нэгдсэн удирдамж”-ийн 2.3.2-д  нийцүүлэн боловсруулж ирүүлнэ үү. (Удирдамжийг www.ubbirj.ub.gov.mn татаж авна уу.)

  1. Бүрдүүлэх материал:
  • Төгсөгч болон бүлгийн гишүүдийн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар
  • Мэргэжлийн диплом, гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
  • Үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх болон хэрэгжих үндэслэлтэй бизнесийн төсөл, үр ашиг, орлого нэмэгдүүлэх тооцоо судалгаа, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх

(Төслийн загварыг www.ubbirj.ub.gov.mn татаж авна уу.)

  • Төслийг нөхөрлөл, хоршоо, бүлгийн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх бол гишүүд, оролцогчдын үүрэг, хариуцлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг бичгээр тодорхойлсон байх

 

  1. Хамрах хүрээ:
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч болон төгсөгчдийн бүлгийн 15-24 насны залуучууд
  1. Төслийн төсөвт өртөг:

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгчийг хувиараа болон бүлгээр хөдөлмөр эрхэлж, ажлын байр бий болгох зорилгоор тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахад нь зориулж нэг төгсөгчид 3 хүртэлх сая төгрөг, бүлэгт 10 хүртэлх сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг олгоно. (Эргэн төлөлтийн хугацаа 24 сар байна.)

Сонирхсон төгсөгч болон төгсөгчдийн бүлэг нь төслийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг зохион байгуулах нэгдсэн удирдамж”-ийн 2.3.2-д нийцүүлэн боловсруулж Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 08.00-17.00 цагийн хооронд өөрийн биеэр ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар

Хаяг: СБД, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус, 5 давхар-509 тоот

Утас: 7013 05027014 0502

НЭГДСЭН ЛАВЛАХ: 1800 1896

Цахим хаяг: www.ubbirj.ub.gov.mn

Facebook хаяг: НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗА

Сурталчилгаа
Сурталчилгаа
Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ5 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө5 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө5 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео10 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео11 months өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе