Худалдан авах ажиллагааны урилга
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020.04.21
Үрийн төмс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
НХЭГ/ХЭХ-2020/01 дугаар бүхий
нээлттэй тендер шалгаруулалт
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос
“Үрийн төмс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны
цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж
дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин
мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба
тендерийн баталгаа нь:
1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийн тендерийн
баталгаа ирүүлнэ.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан
байна. Үүнд:
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Төсөвт өртгийн 40 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018
он, 2019 он тус бүрийн жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт
Тендерийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө
ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг
2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутад Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Г.Амарын гудамж, Соёлын төв өргөө, “Г” корпус, 5
давхар 509 тоот өрөөнд нээнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх
хаягаар авч болно.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Г.Амарын гудамж,
Соёлын төв өргөө, “Г” корпус, 5 давхарт, 514 тоот
Утас:70120502
Е-mail: odnootaagal@gmail.com
Харилцах ажилтан: Т.Одонтогоо