Connect with us

Зөвлөгөө

Хөдөлмөрийн бүтээмж

Нийтэлсэн

-

Гадны улс орнуудтай харьцуулахад манай орны ажилчдын бүтээмж 25%-30% иар бага байгаа нь нэлээн сонирхол татахуйц үзүүлэлт болдог. Хөдөлмөрийн бүтээмж нь олон хүчин зүйлсийн нөлөөгөөр байнга өөрчлөгдөж байдаг динамик үзүүлэлт бөгөөд зарим хүчин зүйл нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж байхад нөгөө хэсэг нь сөргөөр нөлөөлж, бүтээмжийг бууруулдаг байна.
Байгууллагын төвшинд ажилчдын бүтээмжид нөлөөлж буй хүчин зүйлүүдийг ерөнхийд нь гадаад болон дотоод гэж ангилдаг.
Гадаад хүчин зүйлд нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, төрийн бодлого, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагын өөрчлөлт, өрсөлдөөний төлөв, байгаль цаг уурын нөхцөл гэх мэт байгууллагаас шууд бус хамааралтай хүчин зүйлс багтдаг бол,
Дотоод хүчин зүйлд нь байгууллагын техник технологийн төвшин, урамшууллын тогтолцоо, ажилтны сургалт, мэргэжил, ажиллах хүчний бүтэц зохион байгуулалт, хамт олны уур амьсгал, ажлын байрны таатай нөхцөл гэх мэт байгууллага, ажилтан, удирдлагад шууд хамааралтай зүйлс багтдаг байна.
Энэхүү хоёр орчны үзүүлэлтээс хамгийн их давтагдаж байгаагаас харвал:
Хамт олны уур амьсгал
Багаар ажиллах ур чадвар
Ажлын байрны тав тух, таатай нөхцөл, зохион байгуулалт
Гүйцэтгэлийн үнэлгээ
Ажилд хандах хандлага
Байгууллагын соёл
гэх мэт хүчин зүйлс хамгийн их нөлөөлдөг гэж үздэг байна. Эдгээрээс ажлын байрны таатай нөхцөлөөс бусад хүчин зүйлсэд байгууллагын дарга, захирлууд голчлон анхаарсны улмаас ажилчдад ажлын байрны таатай нөхцөл, дотоод соёл бүрдүүлэх асуудал орхигдох нь олонтаа харагддаг.
Ажлын байрны тав тух, зохион байгуулалт муутай байгууллагын ажилчин, албан хаагчид цагийн менежментгүй болох, байгууллагын дотоод уур амьсгал муудах, ажилд хандах хандлага буурах, багаар ажиллах чадвар, сэдэл, идэвхгүй болох гэх мэт үйлдлүүд нь бүтээмж буурахад нөлөөлдөг хүчин зүйлсийг бий болгох цаашлаад ажилчид нь ажилдаа ирэх дургүй болох магадлал ихэсдэг байна.
Ард түмний амьдрал, үндэсний баялаг нь байгалийн баялаг, хөрөнгө мөнгөний хэмжээгээр биш “БҮТЭЭМЖ”-ээр тодорхойлогдож байдаг гэдгийг баталсан олон судалгаа байдаг шүү дээ.
Иймээс танай байгууллагын үйл ажиллагаа удааширч, ажилчид тань ажлын байран дээрээ сэтгэл ханамжгүй, идэвхгүй байдалтай байна уу гэдгийг ажиглаад үзээрэй. Хэрвээ тийм уур амьсгал танд мэдрэгдвэл дараах зүйлсийг анхаарч байгууллагын дотоод зохион байгуулалт, ажилчдын ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг анхаараарай.
Ажлын байр, оффисын таатай нөхцөл бүрдүүлэхэд ямар үзүүлэлтүүд чухал байдаг вэ?
Байгууллагын брэндинг, интерьерын шийдэл,
Ажилдаа ирж, буцахад түгжрэл, саад багатай байх гэх мэт таатай нөхцөл бүрдүүлэлт
Байгууллагын хамтын соёл, үнэт зүйлс
Цахилгаан шат, Зогсоолын хүрэлцээтэй байдал болон оффисын байрны хөрөнгийн менежментийн асуудлууд
Үйлчилгээ, худалдааны байгууллагуудтай ойр байрлах боломжууд
Эрүүл, аюулгүй цэвэр цэмцгэр, тав тухтай нөхцөл бүрдүүлсэн орчинд, мэргэшсэн хамт олны дунд ажиллах
гэх мэт зүйлс нь ажлын байрны дотоод уур амьсгалыг сайжруулж ажилчид нь ажилдаа ирэхдээ дуртай болох, цаг хугацаа хэмнэх байдлаар бүтээмж нь нэмэгддэг байна.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Үйл ажиллагааны тайлан 2022.06.25

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Гүйцэтгэлийн тайлан 2022.06.25

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

“ОРОЛЦОО” ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Бусад3 жил өмнө

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүртгэж байна.

Ёс зүйн дүрэм3 жил өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео3 жил өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ3 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах3 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео3 жил өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео3 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео3 жил өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө