Connect with us

Мэндчилгээ

 

Танд манай байгууллагын цахим хуудсанд зочилсонд талархал илэрхийлэн, энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Манай байгууллага нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг дүүрэг, хороодын онцлог, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан нийслэлийн хэмжээнд тэгш, хүртээмжтэй, түргэн шуурхай зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна.

Бид энэхүү зорилтын хүрээнд ажлын байрны зуучлалыг нэмэгдүүлэх, ажил олгогчийг дэмжих, ажилгүй иргэдийг мэргэшүүлэн зуучлах, ахмадаа хүндэтгэсэн, залуучуудаа дэмжсэн үйл ажиллагаа явуулж,  үйлчлүүлэгчдэдээ хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэн ажиллаж байна.

Энэхүү үйлсэд ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа нэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.

Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль  болон бусад холбогдох  хуулийн хүрээнд  хийж, хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээг ил тод байлгах үүднээс байгууллагын цахим хуудсаараа дамжуулан мэдээ, мэдээллийг  иргэд, олон нийтэд нээлттэй  хүргэж байна.

Цахим хуудаснаас Та бүхэн хууль эрх зүйн баримт бичиг, үйлчилгээний талаарх хэрэгцээт мэдээ, мэдээллийг авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.

 

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗРЫН ДАРГА С.НЯМДОРЖ

Сурталчилгаа
Сурталчилгаа
Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео2 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ5 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө5 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө5 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео10 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео11 months өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе