Бүтэц зохион байгуулалт


     

    БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ:

     

     

     

                 Бодлого төлөвлөлтийн хэлтэс нь байгууллагын хөгжлийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах чиглэлээр салбарын үйл  ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, тогтоол шийдвэрүүд, бодлогын баримт бичгүүдийн хүрээнд үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, зөвлөмж аргачлал боловсруулах, хүний нөөцийн идэвхтэй бодлогыг хэрэгжүүлж, албан хаагчдын мэргэшлийг дээшлүүлэх, чадавхжуулах, сахилга дэг журам, ёс зүйн хэм хэмжээг сахиулах, удирдлага арга зүйгээр хангах,  хэлтсүүдийн уялдаа холбоог сайжруулах ажлыг эрхлэн явуулна.

     

    ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ:

     

                

            Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах ажлыг холбогдох хууль, эрх зүйн акт, үйлчилгээний стандартын дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөр дамжуулан хэрэгжүүлэх, төвийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйгээр хангах, хяналт тавих замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулна.

     

    СУРГАЛТ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

     

                

            Сургалт судалгааны хэлтэс нь хөдөлмөрийн зах зээлийн суурь судалгаануудыг хийх, мэргэжлийн судлаач, эрдэмтдийн багтай хамтран ажиллах, төлөв байдлын статистик мэдээ, дүгнэлт гаргах, мэдээллээр хангах, мэргэжлийн боловсрол сургалтын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтын хэрэгцээг тодорхойлж, түүнд тохирсон сургалтуудыг зохион байгуулах, байгууллагын мэдээлэл технологийн баазыг сайжруулахад чиглэсэн ажлуудыг эрхлэн явуулна.

Санал асуулга

Хөдөлмөр эрхлэлтийн газраас явуулж буй үйл ажиллагааг олон нийтэд ил тод сурталчлах ажилд үнэлгээ өгнө үү?
Сайн
Дунд
Муу
created here