Мэндчилгээ


     

             

             Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын цахим хуудсыг нээж буй эрхэм зочин танд ажлын амжилт хүсье. Нийслэлийн хүн амын ажилгүйдлийн түвшинг бууруулж, амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн төрийн бодлого хэрэгжүүлэх, нэр хүндтэй, хариуцлагатай үүрэг хүлээн ажиллаж буй хамт олныхоо өмнөөс мэндчилж байна. Манай хамт олон хүн амын хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлж, ажиллах хүчний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэн, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлын түвшинг бууруулах зорилгын дор сэтгэл нэгдэн ажиллаж байна.

     

                  Аливаа улс орныэдийн засгийн байдлын өсөлтийн үр дүнд ажилгүйдлийн түвшин буурч, ажлын байр нэмэгдэх ёстой боловч манай улсын хувьд эдийн засгийн өсөлтийг бий болгогч уул уурхай, барилга, газар тариалангийн салбар улирлын шинжтэйгээс ажлын байрыг дорвитой нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулахад бодитой нөлөө үзүүлэхгүй байна. Мөн сүүлийн жилүүдэд дээд боловсрол эзэмшигчийн тоо нэмэгдсэн ч ажил олгогчийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц бус, ур чадвар муутай байгаа зэрэг нь хөдөлмөрийн зах зээлд мэргэшсэн ажиллах хүчний дутагдлыг бий болгоод буй юм.

     

               Түүнчлэн хөдөлмөрийн насны залуучуудын ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа учраас их дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг чадавхижуулах, төгсөгчдөд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлого хэрэгжүүлэх шаардлага нэгэнт бий болжээ. Тиймээс бид хөдөлмөрийн зах зээлийн хүний нөөцийг зохистой ашиглаж, ажил олгогчийг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

     

                 Энэ үйлсэд ажил олгогч иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг энд онцлон тэмдэглэмээр байна. Бид бүхэн байгууллагатай холбоотой бүхий л мэдээ мэдээллээ цахим хуудсаараа дамжуулан танд шуурхай хүргэхээр хичээн ажиллаж байна. Нийгмээ соён гэгээрүүлж, нийтээрээ ажил орлоготой, хөгжил өөд зорилго тэмүүлэлтэй алхахын эхлэлд иргэн таны оролцоо хамгийн чухал. Та бүхэнтэй хамтран ажиллахдаа манай байгууллагын үүд хаалга үргэлж нээлттэй, таатай байх болно.

     

    ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.

     

    НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗРЫН ДАРГА П.БАТХҮЛЭГ

Санал асуулга

Хөдөлмөр эрхлэлтийн газраас явуулж буй үйл ажиллагааг олон нийтэд ил тод сурталчлах ажилд үнэлгээ өгнө үү?
Сайн
Дунд
Муу
created here