Монгол Улс анх удаа өөрийн гэсэн ачаа тээврийн онгоцтой болжээ




    "Монголиан Эйрвэйс карго” компани нь ачаа тээврийн зориулалтын Боинг 737 загварын агаарын хөлгийг худалдан авсан нь Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэнд шинэ хуудас нээсэн тэмдэглэлт үйл явдал болсон тухай салбарынхан нь онцолж байгаа юм.

    Учир нь энэхүү онгоц манай улсын анхны ачаа тээврийн онгоц болж байгаа юм байна.

    Агаарын тээврийн салбарын ачаа тээврийн тоон үзүүлэлтийг товчхон дурдвал 2018 онд салбарын хэмжээнд тээвэрлэсэн нийт ачаа 5,339 тонн буюу өмнөх оноос 6 хувиар өссөн бол тээвэрлэсэн ачааны сүүлийн 10 жилийн дундаж өсөлт 4 хувь хүрсэн үзүүлэлттэй байна.

    Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын өгсөн мэдээллээр тус онгоц Бээжин, Хөх хот, Сөүл, Хонконг гэсэн чиглэлүүдэд ачаа тээврийн зориуулалтаар нислэг үйлдэнэ гэв.

    Шинээр авсан Боинг 737 онгоц маргааш Улаанбаатарт газардах ажээ