Наршсан үед яах вэ?



    Ойрын өдрүүдэд халуун байгаа тул иргэд наршихаас сэргийлэх нь чухал. Наршихаас хэрхэн сэргийлэх болон илрэх шинж тэмдэг, авах арга хэмжээний талаарх зөвлөгөөг хүргэе.

     


    Урьдчилан сэргийлэлт:

    Халуун нар төөнөж байгаа энэ үед наршихаас сэргийлэхдээ дараах арга хэмжээг авна.

    • Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин өвчтэй хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
    • Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх 
    • Шингэн ус сайн уух 
    • Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх 

    Илрэх шинж тэмдэг:

    • Бие суларч тамир тэнхээ алдах
    • Толгой эргэж, өвдөх 
    • Биеийн халуун нэмэгдэх 
    • Цээж багтран амьсгаа цухалдах 
    • Царайны өнгө цонхийж цайх
    • Бөөлжис хүрч, дотор муухайрах 
    • Хөлс гарах нь багасах/ ихсэх/
    • Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах

      Авах арга хэмжээ:

    • Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах (сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт)
    • Бүлээн шингэн уулгах (чихэртэй ус, цэвэр ус)
    • Хүйтэн жин тавих 
    • Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих (мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих)
    • Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх


     

    Эх сурвалж: НЭМГ