Сүүлд нэмэгдсэн

    Төмөр замын бүтээн байгуулалтад оролцох иргэдийг 1000 гаруй ажлын байранд урьж байна.




    Тавантолгой-Зүүнбаянгийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замыг бүтээн байгуулахад шаардлагатай мэргэжилтнүүдийг ажлын байранд бүртгэж байгаа тухай Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдэгдлээ.

    Тавантолгойн нүүрсний ордыг бүрэн ашиглах, гадаад худалдааг өргөжүүлэх, валютын орох урсгалыг сайжруулах зорилгоор Тавантолгой-Зүүнбаянгийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замыг дотоодын санхүүжилтээр барихаар болсон юм. Уг төмөр замыг бүтээн байгуулах ажлын гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб ажиллаж байгаа. Тиймээс Зэвсэгт хүчний жанжин штабаас 6 төрлийн инженер, 10 төрлийн техникийн мэргэжилтнүүдийг төмөр замын бүтээн байгуулалтын ажилд бүртгэхээр болжээ. Бүртгэл энэ сарын 10-ны өдрөөс энэ сарын 14-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд харъяа аймаг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд болно.

    Дараах мэргэжлийн чиглэлээр иргэдийг бүртгэж байна

    Инженерийн мэргэжлээр

    -авто замын инженер

    -гүүр хоолойн инженер

    -тоо хэмжээний инженер

    -геодези, хэмжилтийн инженер

    -материал, чанарын инженер

    -лаборант/хөрсний/

    Техникийн мэргэжлээр

    -том оврын автомашины жолооч

    -бульдозерчин

    -автогрейдерчин

    -индүүчин, жолооч

    -усны машины жолооч

    -шанагат ачигчийн жолооч

    -өөрөө буулгагчийн жолооч

    -трайллерийн жолооч

    -кранчин

    -экскаваторчин

    Бүрдүүлэх баримт бичиг

    Иргэний үнэмлэх

    Мэргэжлийн үнэмлэх

    Төгссөн сургуулийн диплом
    Төрийн албан хаагчийн анкет

    Цээж зураг-3 хувь