Сүүлд нэмэгдсэн

    Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгахад нэгдэцгээе #Хүүхдийн_Хөдөлмөрийн_Эсрэг_Дэлхийн_Өдөр_06_Сарын_12




    Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр - 2019 оны 6 дугаар сарын 12: 
    Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэх хүүхэд насыг хөдөлмөр эрхлэхэд зориулах ёсгүй. ☝️

    Нийгмийн шударга ёсыг түгээн дэлгэрүүлж, зохистой хөдөлмөрийг дэмжин ажилладаг Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) энэ онд 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.

    Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэх хүүхэд насыг хөдөлмөр эрхлэхэд зориулах ёсгүй. Гэвч өнөөдөр 152 сая хүүхэд эдийн засгийн бараг бүх салбарт хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхэлж буй 10 хүүхэд тутмын 7 нь хөдөө аж ахуйн салбарт байна.

    Энэ жилийн “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр”-ийн хүрээнд ОУХБ-аас өнгөрсөн 100 жилийн хугацаанд гишүүн орнууддаа хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар үзүүлсэн дэмжлэг туслалцааны үр дүнд гарсан ахиц дэвшлийг үнэлж дүгнэж байна. ОУХБ 1919 онд үүсэн байгуулагдахдаа л хүүхэд хамгааллын асуудлыг дүрмийнхээ “Удиртгал” хэсэгт тусгасан байдаг. Тиймээс ч ОУХБ-аас батлан гаргасан анхны конвенцуудын нэг нь Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай 1919 оны 5 дугаар конвенц байсан юм.

    ОУХБ-ын анхны Ерөнхий захирал Алберт Томас: “Хүүхэд насандаа мөлжлөгт өртсөн хүний зүрх сэтгэлд хамгийн гүн шарх үлддэг хор уршигтай. Тиймээс нийгмийн хэм хэмжээг тогтоох ажлын хамгийн чухал хэсэг нь ямагт хүүхэд хамгааллын асуудлаас эхэлдэг.”

    Энэ жилийн дэлхийн өдрөөр бид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн 8.7 дахь зорилт болох 2025 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг устгах зорилтын хэрэгжилтэд анхаарал хандуулж байна. Дэлхий нийтээр хүүхдийн хөдөлмөрийг устгах чиглэлд тууштай замнаж, уг зорилтыг хангахын төлөө нэгдсэн Эвсэл(Alliance 8.7)-ийг дэмжиж нэн даруй арга хэмжээ авахыг уриалж байна. ОУХБ-аас саяхан гаргасан илтгэлд энэ талаар авч хэрэгжүүлэх бодлогын чиглэл, арга хэмжээг санал болгосон юм.

    2019 онд ОУХБ-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай 182 дугаар конвенц батлагдсаны 20 жилийн ой тохиож байна. Цөөн хэдэн улс л нэмэгдчихвэл энэ конвенц бүх улс орон нэгдэн орсон конвенц болоход ойрхон байна. Энэхүү дэлхийн өдрийн хүрээнд 182 дугаар конвенц болон Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 1973 оны 138 дугаар конвенцид бүх улс орнууд нэгдэн орж, бүрэн хэрэгжүүлэхийг уриалж байна. Түүнчлэн хүүхэд, томчуудыг нэгэн адил хамгаалахад чиглэсэн Албадан хөдөлмөрийн тухай 2014 оны протоколд нэгдэн орохыг сайшаан дэмжинэ.

    Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийн үйл ажиллагааг улс орнуудын Засгийн газар, ажил олгогчдын болон ажилчдын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар ажилладаг бусад олон байгууллага дэмжиж ажилладаг. Бид та бүхнийг энэхүү өдрийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг урьж байна. Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхий нийтийн хөдөлгөөнд нэгдэж, дуу хоолойгоо илэрхийлээрэй.

    Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.ilo.org/…/Campaignanda…/wdacl/lang--en/index.htm

    #WDACL2019