Сүүлд нэмэгдсэн

    Номадс Хоспиталити ХХК-ний ажлын байрны өдөрлөгт урьж байна.




    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв "Номадс хоспиталити" ХХК-иас зарласан 100 Ажлын байрны өдөрлөгийг 2019 оны 06 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. 
    💁‍♀️Номадс Хоспиталити ХХК нь Монгол үндэстний уламжлалт хоолыг орчин үеийн технологиор бэлтгэн боловсруулж гадаад дотоодын зочдод Монгол орны соёлын үнэт уламжлал, нүүдэлчин монголчуудын хоолны уламжлалт хэв маяг, амт, хийх урлагийг мэдрүүлэн, дэлгэн таниулах зорилгоор анхны салбар Модерн Номадс монгол хоолны ресторанаа 2003 онд нээн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Өнөөдрийн байдлаар Монгол Үндэстний хоолны Модерн Номадс 10 салбар ресторан, Олон үндэстний хоолны 11 салбар ресторан, зочид буудлын 3 салбартайгаар Монгол улсад төдийгүй ОХУ-д үйл ажиллагаа явуулж байна.
    ✅Өдөрлөгт ирснээр та ажлын шууд ярилцлаганд орж, олон шат дамжлагагүй хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг дороос авах болно.
    ✅Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
    ☎️Утас: 75111896, 91011896