Сүүлд нэмэгдсэн

    NOVOTEL зочид буудлын ажлын байрны өдөрлөгт урьж байна.




    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв олон улсад нэр хүндтэй NOVOTEL зочид буудлын #Хүний_нөөцийн_бүрдүүлэлтийн_өдөрлөг-ийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 10.00-16.00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. 
    ✅Өдөрлөгийн хүрээнд угаагч, үйлчлэгч, үндсэн ба цагийн зөөгч, рестораны касс, туслах тогооч, тогооч, мужаан, хамгаалалтын ажилтан зэрэг нийт 9 төрлийн 30 гаруй ажлын байранд #Ажлын_шууд_ярилцлагазохион байгуулж хүний нөөцөө бүрдүүлэх юм.
    ✅ 40 хүртэлх насны ажил идэвхтэй хайж байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг урьж байна. 
    ✅Ажил хайгч иргэн та өдөрлөгт ирснээр ажлын ярилцлаганд орохоос гадна хувь хүний ур чадвар тодорхойлох тест оношилгоо, сэтгэл зүйн болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөө, ажлын байрны бүртгэл, зуучлал зэрэг хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг дороос авах боломжтой.
    ✅Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
    ☎️Утас: 75111896, 91011896