Сүүлд нэмэгдсэн

    "JOB EXPO-2019” ажлын байрны олон улсын үзэсгэлэн яармаг болно.



    "JOB EXPO-2019” ажлын байрны олон улсын үзэсгэлэн яармаг маргаашнаас буюу энэ сарын 17-18-нд болох гэж буйтай холбогдуулан тус үзэсгэлэн яармагт оролцож, ажлын байраа танилцуулах гэж буй томоохон ажил олгогчдоос мэдээлэл хүргэж байна

    Тус үзэсгэлэн яармагт Монголын ТОП-100 компанийн шилдэг 30 гаруй байгууллагын 1200 шахам ажлын байр нээлттэй зарлагдаж буй.  “JOB EXPO-2019” ажлын байрны үзэсгэлэн яармагт "Скайтел" компани оролцож, шинээр зарлагдсан ажлын байруудаа танилцуулна.  

    "Скайтел" компанийн Хүний хөгжлийн хэлтсийн менежер У.Урангоо:

    " "JOB EXPO-2019” ажлын байрны үзэсгэлэн яармагт манай компаниас нээлттэй зарласан 12 ажлын байрандаа маргааш ажил горилогч иргэдээс анкет бүрдүүлж авахаар төлөвлөж байна.

    Ажил горилогч болон ажил олгогч нарыг нэг дор уулзуулсан томоохон арга хэмжээ болж байгаа учраас Скайтел компанийн зүгээс энэхүү арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч оролцож байна. Үзэсгэлэн яармагийн үеэр бид нийт ажил горилогч иргэдийнхээ дунд азтан шалгаруулж, нээлттэй зарласан ажлын байруудаа танилцуулна. 

    Үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай "Скайтел" компани шилдэг залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн, ажилтнууддаа өсөж дэвжих боломж, ажиллах таатай орчныг бүрдүүлсэн, цалин хөлс,урамшууллын өрсөлдөхүйц систем зэрэг олон давуу талуудтай тул ажил горилогч та бүхнийг манай компанийн нээлттэй зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна" гэлээ. 

     

    “JOB EXPO-2019” ажлын байрны олон улсын үзэсгэлэн яармаг энэ сарын буюу 5 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Блью скай тауэрийн 3-р давхарт болно.

    Эх сурвалж: livetv.mn