Сүүлд нэмэгдсэн

    "Job and Career Fair" арга хэмжээ зохион байгуулагдлаа.




    Карьер хөгжлийн төв, Зориг сан, Монгол Улсын Их Сургууль хамтран 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан "Job and Career Fair" арга хэмжээнд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар оролцлоо. 
    Тус сургуулийг төгсөж буй оюутан залуучуудад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагааг сурталчилан танилцуулж, ажил хайх, ажилд орох, ажил хийхэд шаардлагатай зөвлөмж бүхий ном гарын авлагаар ханган, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэв. 
    Мөн арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан панел хэлэлцүүлгийн хүрээнд төгсөгч оюутнуудад хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, чиг хандлагын талаар мэдээлэл өгч, эрэлттэй ажил мэргэжил, ажил олгогчдын хайж буй ур чадвар, хандлагын талаар халуун яриа өрнүүлэв.