Сүүлд нэмэгдсэн

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” боллоо.



         Монгол улсад хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсч хөгжсөний 60 жил, Олон улсын хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдав. 
    Арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн 120 гаруй байгууллага оролцсон ба нийслэл , дүүргийн хөдөлмөрийн байгууллагууд, 65 ажил олгогч байгууллага нийт 5900 орчим ажлын байрны захиалгыг танилцуулж, 700 орчим иргэнийг ажилд зуучлан 5000 гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл хүргэн ажиллалаа. Мөн үйл ажиллагаанд оролцсон бичил бизнес эрхлэгч 25 иргэн 200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан.