Сүүлд нэмэгдсэн

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” болно



    Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жил, Монгол улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны  60 жилийн ойн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан  таниулах, иргэдэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын цогц  үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх зорилготой “ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” Д.Сүхбаатарын талбайд  04 дүгээр сарын 30-ны өдөр 10:00-17:00 цагын хооронд зохион байгуулагдана. 

    Өдөрлөгийн үеэр иргэд дараах  мэдээлэл, үйлчилгээг нэг дороос авах боломжтой. 
    • Оролцогч байгууллагууд нэг цэгээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагаагаа танилцуулах, зөвлөгөө өгөх
    • Иргэдэд тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний болон сайн дурын даатгалын талаар мэдээлэл зөвлөгөө өгөх, нэг цэгээс нийгмийн даатгалын цогц үйлчилгээг үзүүлэх
    • Гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бодлого, үйл ажиллагааг сурталчилан таниулах
    • Зорилтот үйлчлүүлэгч нараас санал асуулга авах, сэргээн засах, эрт илрүүлгийн үзлэг, оношлогоо хийх, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах
    • Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, хөтөлбөрийг танилцуулах, зусланд амрах эрхийн бичгийн захиалга
    • Зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-18 хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл зөвлөгөө өгөх
    • Олон Улсын байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааг танилцуулах
    • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, хөдөлмөрийн хувийн бирж, ажил олгогч нар нээлттэй  ажлын байр танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийн ажилд зуучлах
    • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилах, үйлчилгээ үзүүлэх, төгсөгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулах
    • Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээрх судалгаа, мэдээллийг танилцуулах
    • Бичил бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн

    Өдөрлөгт Нийслэл дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар, хэлтсүүд оролцож, иргэдэд хэрэгтэй мэдээ, мэдээлэл, үйлчилгээг хүргэж ажиллах юм. 

     

    Arslan.mn